Хуучирсан мэдээ: 2012.02.25-нд нийтлэгдсэн

хэдийгээр би малчины хотонд төрж өсөөгүй, их сургуульд ортолоо морь ч
унаж үзээгүй нөхөр боловч…..боловч, цусанд минь яах аргагүй
нүүдэллэх, буурь сэлгэх, дэмий тэнэж сэлгүүцэх, ачаа барааг ад
үзэх(хөнгөхөн байх), гэх мэтээр, нүүдэлчин удмын маань үндсэн шинж
чанарууд нь хадгалагдсаар байдаг бололтой.. нүүж сууна гэхээр учиргүй
догдолж чичирч нтр..

3 сарын сүүлээр нүүдэллэж шинэ байранд орох
юм..гэтэл хаа байсан сар хагасын өмнөөс догдлоостой..өчигдөр гэнэт
мэдрэл муудаж баахан юм баглаж боогоод хаяцсан чинь арай л эртдүүлсэн
бололтой..дороож чинь их дулаан хадгалдаг нөхөр юм байна, гаргаад
хаячихсан чинь дороос жиндэж байна. ядахад 2 хос хөнжил гудас байсаны
арай хуучиныг нь өчигдөрийн мэдрэл муудалтаар боогоод хогон дээр
тавичихсан..кк…зурагтаа двд тоглуулагчтай нь, аяга тавагныхаа 80 %
ийг,том жижиг 2 ширээнийхээ жижигийг нь гэх мэтээр …хамгийн хайран юм
гэвэл, өнөөг хүртэл театрт үзсэн үзвэрийн танилцуулга панфлэт ууд
байлаа..одоо л хаяхгүй бол мөнхөд чирч явах юм шиг санагдаад нүдээ аниж
байгаад хаяж орхилоо…нилээн олон ном аваачиж хуучин номын дэлгүүрт
тушаав..гэх мэт

тэгэхдээ, юм хаяж ачаагаа хөнгөлчихөөд , одоо 2
чэмоданаа чирээд л нүүхэд бэлэн боллоо..гсн шиг бодоод суух ч бас л
жаргал шүү..мөн үү??

http://2046fan.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж