Ардчилсан намынхан шинэлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.25-нд нийтлэгдсэн

Ардчилсан намынхан шинэлэв

Сар шинийн гурван буюу өчигдөр Ардчилсан намынхан Автай сайн хааны өргөөнд шинэллээ.  Жил бүрийн цагаан сарын шинийн гурванд тус намынхан золголт хийж ахмадуудынхаа сургаалийг сонсдог уламжлалтай. Энэ уламжлалаа Ардчилсан намынхан мөн үргэлжлүүлсэн юм. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хэлэхдээ Усан луу жил Ардчилсан намынхны хувьд чухал жил болохыг онцлон тэмдэглээд, УИХ-ын сонгуульд ялалт байгуулж Ардчилсан Засаглалыг байгуулахын төлөө хүн бүр хичээх цаг ирж байгааг ч тодотгосон. Мөн 2012 оны зургадугаар сараас эхлэн “Монгол хүн 2020” хөтөлбөрийг Монголын ард түмнийхээ дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх болно гэдээ амлалаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж