В.Путины бусад удирдагчдаас ялгарах онцлогийг гаргахыг хичээсэн гэж номыг бичсэн Их Британы сэтгүүлч Крис Хатчинс хэлжээ. Гэхдээ В.Путин оньсого хэвээрээ байгаа гэдгийг ч тэрээр хүлээн зөвшөөрсөн аж.
Саяхан ВВС сувгаар Путины тухай дөрвөн цуврал баримтат киног үзүүлсэн юм. The Times сонины олон улсын ажиглагч Майкл Биньон хэлэхдээ баруунд В.Путиныг хэн бэ гэдгийг хүмүүс эцсийг нь хүртэл мэддэггүй. Мэдээж зарим нэгэн улс төрийн зүтгэлтнүүд түүний улс төрийн философи, зорилго зэргийн тухай ойлголттой байдаг ч Путин үнэн хэрэгтээ хэн бэ гэдгийг мэдэхгүй. Тэрээр улс орныхоо ашиг сонирхлын төлөө байдаг ч нэлээд хаалттай хүн гэж тодорхойлжээ.
Лондон хотын номын Waterstones сүлжээ дэлгүүрт В.Путины намтрыг худалдаалах юм. Дэлгүүрийн менежер Жон Хауэлс: Путин бол дэлхийн улс төрийн тавцан дээрх хамгийн сонирхолтой тэгээд бас эсрэг байр суурьтай хүн гээд түүний намтар нь мэдээж сонихолтой байна. Бид уншигчдад энэхүү намтрыг барьж байна, харин тэд өөрсдийнхөөрөө дүгнэнэ бизээ гэж хэлсэн байна.