Эрдэмтэд ихээхэн хэмжээний ган гачиг нь хүн төрөлхтний агуу том соёл сүйрэх болон олон тооны хүмүүсийн амиа алдах шалтгаан болсон гэж таамаглаж байсан ч цаг агаарын судалгаа хийхэд хур тунадас 25-40 хувийн багассан нь энэ бүс нутагт мөхөл авчирсан тогтоогдсон байна.
Судлаачдын үзэж байгаагаар олон жил үргэлжилсэн хуурайшил нь майя нарын дассан амьдрал болон хотуудын эзэнгүй болох шалтгаан болсон ажээ. Гэхдээ ган гачиг болоход майя нарын буруутай үйлдэл их нөлөөлсөн гэнэ. Ойгоо их хэмжээгээр устгасан учир хөрс нарны гэрлийн халаалтаас чийгээ хамгаалах чадваргүй болсон бөгөөд майя нарын уламжлалт газар тариалан эрхлэлт сүйдсэн гэж эрдэмтэд нотлоод байна. NASA сансрын судалгааны хүрээлэнгийн цаг агаарын мэдээ болон ган гачиг болох онолын үндэслэлээр дээрх нотолгоог эрдэмтэд хийжээ.