Нисэгчгүй онгоцыг өргөн хэрэглэх боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.25-нд нийтлэгдсэн

Нисэгчгүй онгоцыг өргөн хэрэглэх боллоо

Нисэгчгүй нисдэг аппарат зэвсэгт хүчний орчин цагийн зэвсгийн нэг хэсэг боллоо. Энэ онд ийм аппаратуудыг Оросын хүчний байгууллагуудад шилжүүлнэ. ТТГ-ын нисэгчгүй нисдэг аппаратуудын тусламжтайгаар Пакистаны нутаг дэвсгэрийг буудах ажиллагааг зогсооход Вашингтоныг итгүүлэх хүсэлт Исламабадаас Лондонд тавьжээ. Саяхан ийм аппаратыг сирийн тэнгэрт ажигласан байна. ТТГ-ын нисэгчгүй нисдэг аппаратууд Пакистан, Йемен, Самали улсууд байна хэмээн үзсэн  террористуудын баазуудад цохилт өгч байна. Израиль Их Британи хоёр ч эдгээр аппаратыг хэрэглж байна. Энэ онд авсаархан нисэгчгүй нисдэг аппаратуудыг оросын хүчний байгууллагуудад шилжүүлнэ. Тэдгээр тагнан турших, ажиглах ажиллагаа явуулна.

Үүний хамт америкийн цохилтын багажтай хэмжээгээрээ тэнцэх цэргийн хүнд аппаратыг зохион бүтээж байна. БХЯ-ны дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн тэргүүн Игорь Коротченко Оросын зэвсэгт хүчнийг нисэгчгүй нисдэг аппаратуудаар хэрхэн зэвсэглэх асуудлыг хөнден ярихдаа: «Оросын армийг зэвсэглэх улсын хөтөлбөрийн хүрээнд цохилтын загварыг оролцуулан нисэгчгүй нисдэг аппаратуудыг зохион бутээнэ. БХЯ-ийн аппаратыг зохион бүтээж, бөөнөөр үйлдвэрлэж нийлүүлэх тухай томоохон хоёр хэлэлцээр байгуулсан. Ойрын хоёр-гурван жилд оросын шинэ үеийн нисэгчгүй нисдэг аппаратуудыг туршиж эхлэнэ» гэв.

Хэтдээ олон улс ийн аппаратыг хэрэглэнэ. Одоо ч шинжээчид дэлхийн нисэгчгүй нисдэг аппаратын зах зээлийг жилд 6 тэрбум доллароор үнэлжээ. 2018 он гэхэд мөн үзүүлэлт хоёр дахин нэмэгднэ. Ирээдүйн байлдааны ажиллагаа хүн өрдөө оролцоогүйгээр байж болно гэж Игорь Коротченко үзэж байна: «40-50 жилийн дараа хожмын дайнд хүний оролцоог байлдааны ажиллагааг алсаас удирдаж хязгаарлана. Эдүгээ хүмүүс байлдааны талбараас хол байж зэвсэг хэрэглэхд сурч байна» гэв

Гэвч нисэгчгүй нисдэг аппаратыг хэрэглэж буй ажиллагаа одоо тэр болгон амжилттай болохгүй байна. Жишээ нь ТТГ-ын нисэгчгүй нисдэг аппаратууд пакистан-афганистаны хил дээр энгийн оршин суугчдад гай учруулж байна. Уулархаг нутагт ажиллагааг нь уялдуулан зохицуулахад хэцүү учраас нисэгчгүй нисдэг аппаратууд энгийн олон хүнийг устгаж байна. Гэвч улс төрчид ба генералууд цэргийн ажиллагаанд эдгээр аппаратыг хэрэглэхээс татгалзахгүй гэж АНУ, Канадын хүрээлэнгийн орлоггч захирал Павел Золотарёв хэлээд:  «Нисэх хүчинд нисэгчгүй нисдэг аппаратуудын хувийг нэмэгдүүлэх нь урт хугацааны ерөнхий хандлага юм. Дэлхийд тагнан турших жижиг нисэгчгүй аппаратаас цохилтын нисдэг аппаратыг зохион бүтээхэд шилжиж байна» гэв.

Эдүгээ олон арван улс цохилтын нисэгчгүй нисдэг аппарат авах төлөвлөгөөтэй байна. Жишээ нь Өмнөд Солонгос тэдгээрийн дотор байна. Гэвч ийн аппарат их үнэтэй учраас АНУ-тай байгуулах анхны хэлэлцээр нь тасалдав. Гэвч Өмнөд Солонгос БНАСАУ-ын нутаг дэвсгэрийг агаараас тагнан турших төлөвлөгөөгөөсөө татгалзахгүй байна. Хятад улс америкийнхтэй төстэй аппаратаа зохион бүтээв. Түүгээ гадаадад нийлүүлэх бололтой гэж шинжээчид үзэж байна. Энэ нь зэвсгийн экспортын зах байдлыг эрс өөрчилж, нисэгчгүй нисдэг аппарат үйлдвэрлэгчдийг ажиллагаагаа идэвхжүүлэхэд зоригжуулах бололтой.
 

http://mongolian.ruvr.ru/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж