Сургуулийн каампуст байх амьтад 2

Хуучирсан мэдээ: 2012.02.25-нд нийтлэгдсэн

Сургуулийн каампуст байх амьтад 2

Сайхан
шинэлж байна уу? гадаадад байхаар монголд байгаа хүмүүст атаархдгийн,
сайхан шинэлээд, ах дүү нартайгаа уулзаад, золгоод. Зарим хамаатнуудаа
Цагаан сараар л жилд ганц удаа хардгийншд. Сайхан баяр шүү. За гэхдээ
гадаадад Цагаан сар тэмдэглэхэд бас давуу тал байнаа байна, над мэтийн
тэвчээргүй хүмүүст. Монголд бол Цагаан сарын 3 хоногт 3 кил нэмэгддэг
байхгүй юу, дараа нь илүүдэл жингээсээ салах гэж бас баахан ажил
болдгийн. Тэгэхээр гадаадад шиэнэлэхийн давуу тал бол Цагаан сараар
таргалж, ноормоо алдаж, стрээстэхгүй юм байнаа, хэхэ.
Нээрээ
дараагийн бичлэгээр би яагаад бөх үзэх дуртай болсон,
хэрхэн заалны барилдаан үздэг байв, бүтэн сайны өглөө эрт босч спортын
төв ордны гадаа хөлдөж үхчих  гээд билээтэнд оочирлож, хэн гэдэг бөхөд дурлаж байв,  
хаха, бас болоогүй ээ билээт шаглаж, өөрөө үнэгүй үздэг байсан тухайгаа
Сар шинэдээ зориулсан бичлэг хийнээ, амлажээн, хаха. Ингээд л тийм юмны
тухай бичнэ гэхээрээ л алга болчдог шүү, та гуай.
За
за өнөөдрийн сэдэв рүүгээ орж, гарчгандаа жаажигнии. Гол нь ямар гарчиг
тавьсан, нээх хадуураад байхгүй тэр юмаа бичиж бай даа, Гилийн хатан
гуай.   
 Ийм
тотьны зураг блогтоо анх удаа л оруулж байна. Хөөрхөөн, бас манай
болкоон дээр ирдгийн. Одоо болкоон дээр хоол байхгүй бол тотьнууд чарлаж
байгаад хоол нэхээд иддэг болсыншд. Өнөөдөр шувууны хоол авахгүй бол
бас дуусаж байналээ. Өглөө унтаж байхад баахан шувуу болкоон дээр ирээд
орилолдоно, хоолоо нэхэж байгаан, тэгээд бид гэрээсээ гарахдаа баахан
хоол өгчөөд явдгийн, тэгээд орой ирэхэд юу ч байхгүй, нэмж нэхээд л байж
байна. Шувуунууд хоол ирж идэх цаг нь өөр өөр. Бас нэг нэгэндээ
дээрэлхүү. Том биетэйнүүд нь жижгээ хөөнө. Бас Ижил биетэй, ижил
шувуунууд дотор атмаан байнаа. Хоол нэхээд байхаар нь бид хоол өгөхөд
биднээс айхгүй шүү дээ.

Энд хэдэн дэгдээхий байна вэ? Дэгдээхий гэж бичдэг болсон гэсэн үү? миний багад Дэгдээхэй гэж бичдэг байжүүлээ.

Ангаахай гэж бичдэг байсан. Одоо арай Ангаахий гэдэг болцон юм биш биз дээ?
Энэг
голийсон сайхан амьтныг хар даа. Кинуун дээр шорлочоод, түүдэг гал дээр
эрүүлээд шарж идээд байдгийн, амттай эд байх даа, идэж үзсиимсаан.
Овоо урт 60 санж байх шиг байна лээ.
Өө энэ одоо амьтан бишшүү. Зураг дардаг өдөр ийм гуталтай явж байжээ (гарчгандаа жаажигнаачээ. Сурв).
Энэ
бол цонх угаадаг Спайдэрмээн. Ийм ажил хийдгийм билүү, их л үнэлгээтэй
байхдаа. их гоё санагдаад байгаан. Эр зориг шаардсан, хаха. Энэ
сургуулийн кампууст бишээ, хотын төвд байна (хөөе гарчгандаа гарчгандаа.
Сурв).

http://giliin-khatan.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж