Нигер улсад дайралт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.25-нд нийтлэгдсэн

Нигер улсад дайралт болжээ

Нигерийн Гомбе хотын шорон болон цагдаагийн газарт  өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-нд хэсэг бүлэг хүмүүс тэсрэх бөмбөг дэлбэлж, дөрвөн хүн амь үрэгдсэн тухай “BBC”  мэдээлж байна. Цагдаагийнхан тус улсын радикал ислам, тэрслүү үзэлтэй бүлэглэлийн толгойлогч Боко Харамыг энэхүү үймээнд сэжиглэж  байгаа юм байна. Тус бүлэглэл нь сүүлийн саруудад алан хядлага болон, үймээн самууныг өдөөж байсан юм.

Түүнчлэн өчигдөр Нигерийн Кано хотын лалын сүм хийдэд зэвсэглэсэн этгээд мөргөлч нарын аминд хүрсэн байна. Нэгэн цагдаагийн хэлснээр мотоцикль унасан хүн мөргөлчид рүү гал нээн, таван хүний амийг хөнөөсөн бөгөөд  цагдаагийн ажилтнууд шархдан эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж