Хуучирсан мэдээ: 2012.02.25-нд нийтлэгдсэн

12 ордны домог

Та
бүхэн сайхан шинэлж байна уу? Та нартаа зориулж би ордуудын домогийг
оруулж өгч байна. Уг нь бол орд биш гэр гэдэг юм билээ. Сонирхолтой
санагдаад хэхэ. Гадаадад ганцаараа байхдаа яг ийм баярын өдрүүдэд их
хэцүү байдагийг мэдэрсэн. Тэгээд гадаадад ганцаараа байгаа та нартаа
бага ч атугаа хань болох гэж оруулж байнаа.



 Хонь ордны домог

Эрт
урд цагт үүл, манангийн дар эх Нефаль-д дурласан салхины бурхан Эолын
хүү Атамат хэмээх хаан Кападон нуурын эрэгт орших Орхомен хотыг захирдаг
байжээ. Тэдний дундаас хоёр хүүхэд гарсан бөгөөд хүү нь Фрикс, охин нь
Гелла гэдэг нэртэй юм байж. Тэр охин сайхан санаатайгаас гадна их
үзэсгэлэнтэй юм гэнэ.

Тэдэнд удалгүй зовлон тохиолджээ.

Атамант
хаан Нефела-г хөөж явуулаад илбэч эм Ино-той суужээ. Түүнээс Леарх,
Меликерт хэмээх хоёр хүү төржээ. Атамант хааныг үхсэний дараа түүнийг
хэн залгамжлах вэ гэдэг асуудал Ино-д их чухал байж. Учир нь хууль ёсоор
бол түүний хоёр хүүхдээс Фрикс ба Гелла нар ах тул түүнийг залгамжлах
эрхтэй юмсанж. Иймэс тэр хоёрыг Ино үзэн ядаж мэдэгдэлгүйгээр сөнөх
төлөвлөгөө зохиожээ. Ино нэг удаа хотын бүх эмэгтэйчүүдийг цуглуулаад
тарихад зориулан улаан буудайн үр авах, тэгээд түүнийг халуун пийшинд
хийж хатаагаад таривал их сайн ургац авна гэж ятган итгүүлжээ. Гэнэн
эмэгтэйчүүд дээрхи зөвлөмжийг ёсоор болгоод нөхрүүддээ өгөхөд тэд
түүнийг өнхөөрсөнгүй тарьжээ. Гэтэл үржил шим сайтай газраас ч буудай
ургаагүй бөгөдө улмаар өлсгөлөн өвчний аюул мал ба хүмүүст нүүрлэжээ.
Атанмант Делфд элчүүд явуулж Апплдлг бурханы зурхайч Пифий-гээс ургац
алдсан, өчин гарсаны шалтгааныг асуулгах болжээ. Ино элчүүдийг явахаас
өмнө тэдгээрт их хэмжээний мөнгө өгөөд буцаж ирээд
<< Хэрэв Атанамант өөрийн хүүхэд Фрикс ба Гелла нарыг золигт гарган бурхдад өргөвөл дахин сайн ургац авах болно >> гэж хэлээрэй гэжээ.

Элчүүд
буцаж ирээд Ино-гийн хэлээрэй гэснийг хэлэхэд хаан гүн гуниглалд автсан
боловч арга буюу хүүхдүүдээ золигт гаргахаар болжээ. Тэднийг алахаар
авч явахад нь гэнэталт мэт гялалзсан ноостой хонь гарч иржээ. Энэ алтан
ноост хонийг хүүхдүүдээ аврахын тулд эх нь “ Нефель” явуулсан юм байж.
Тэр хонь хүүхдүүдийг эелдэгээр харж ойртон ирсээр өмнөх хоёр хөл дээрээ
сөхрөн намхан болов гэнэ. Энэ үед Фрикс түүн дээр гарч эврээс нь бариад
Геллагаа хойгуураа хойгуураа сундалдуулахад хонь босж ойн замаар
давхижээ. Түүнийг барихаар хойноос нь хүмүүс хөөхөд хонь дээш дүүлэн
нисч их өндөрт гарч гэнэ. Энэ үед Гелла айгаад толгой нь эргэж ахаасаа
барьж байсан гараа алдахад түүнийг барьж авахын зууртгүй доош далайд
унажээ.

Түүнээс
хойш энэ тэнгисийг Геллагийн нэрээр нэрлэх болжээ. Хонь удаан хугацааны
турш ниссээр Гелиос бурханы хүү Ээт хааны нутаг Колхидад иржээ. Ээт
тэднийг баяртайгаар хүлээн аваад Фриксийг аварсан алтан ноост хонийг
Зевс бурханд өргөж хонины алтан ноосыг нь дайны бурхан Арес
( Марс )-ийн
ариун шугуй дахь өндөр Царс модны оройд өлгөөд хэзээ ч унтдаггүй,
амнаасаа ямагт улаан гал гаргаж байдаг аварга луугаар мануулжээ. Ээт
Фриксийг эцгийн ёсоор өсгөн хүмүүжүүлээ том болоход нь өөрийн охин
Халкиопаг түүнд эхнэр болгон өгчээ.

Илбэчин
Иногийн хорон үйл ажиллагааг хүмүүс ямагт жигшиж байг, Фриксийн амийг
аварсан хонины ач буян талархан хүндэтгэж байг гэж үзээд түүнийг бурхад
одны орд болгон хувиргаж тэнгэрт гаргасан юм гэнэ.

Үхэр ордны тухай домог

Грекүүд энэ ордны талаар баялаг агуулгатай, яруу сайхан мөрөөдөлтэй олон домог зохиосон.

Флинкийн
Сидон хотыг захирагч Агенор хаан Феникс, Килик, Кадми хэмээх гурван
хүүтэй, үхэхгүй мөнх дар эхүүдтэй дүйцэхүйц Европа хэмээх нэртэй,
үзэсгэлэн төгөлдөр нэг охинтой байжээ. Тэр охин өөрийн найзуудтайгаа
Сидан хотын орчмын ногоон зүлгэн дээгүүр өдөржин тоглож аз жаргалтай
сайхан байдаг байж. Гэтэл тэр нэг өдөр муухай зүүд зүүдэлжээ.

Далайгаас
зааглаж байгаа Ази тив болон түүний хэсэг хөгшин ба залуу хоёр эмэгтэй
болон хувирч Европаг өөртөө авахын тулд тэмцэж залуу нь хөгшинөө дийлж
байгаагаар зүүдэлжээ. Европа зүүднээс сэрээд хэрэв энэ зүүд үнэн бол
түүнээс хамгаалж өгөхийг бурхадаас гуйжээ. Хэд хоног өнгөрсөн боловч
Европад муу юм огт тохиолдсонгүй гэнэ. Тэгээд тэр тайвширч найзуудтайгаа
аавынхаа үхэр сүрэг бэлчээрлэн буй цэцэгт ногоон нуга дээр дахин тоглон
наадаж инээд баясалаар дүүрэн байв. Шувууд хүртэл хөгжилтэй жиргэх болж
Гелиосын
(Нарны) алтан
туяа Европа дээр тусахад түүнийг уламч үзэсгэлэнтэй болгож байв. Нэг
удаа тэнгэр газарыг эзэгнэгч агуу Зевс олимп уулын өндөрлөгөөс түүнийг
хараад гуа сайхан үзэсгэлэнд нь өөрийн эрхгүй татагдаж нууцаар хулгайлан
авахаар шийджээ. Европа ба түүний найзуудыг айлгаж цочоохгүйн тулд Зевс
цав цагаан үхэр болон хувирч Агенорын үхэр сүрэгт нийлжээ. Европаг
цэцэг түүхээр нөхдөөсөө жаахан холдох үед түүн рүү цав цагаан үхэр дөхөн
ирээд хоёр том нүдээрээ ширтэн ямар нэг зүйл хэлэх гээд байгаа юм шиг
байжээ. Европа түүнийг илэн таалж хавирган сар мэт урт эвэр, цав цаган
нуруугаар нь бахархаж байв. Тэгэхэд нь үхэр улам бүр наалдан түүний өмнө
бүр хэвтээд өгчээ. Тэгэхээр нь Европа эврээс нь бариад улмаар нуруун
дээр нь авиран гарчээ. Үхрийг алгуур зөөлөн босоход Европа таатаагайр
инээж байв. Тэгснээ нөгөө үхэр нь гэв гэнэт далайруу салхи мэт авч
оджээ. Тэгэхэд Европа ба түний найз нөхөд нь хашгиралдан уйлж байв. Яах
ийхийн зуургүй зах хязгаар нь үл харагдах далайд орон загас мэт сэлэн
явж байв. Далайн давалгаа намдахад баруун зүг улам хурдалж байсан байна.
Тэр үед далайн гүнээс гуа охид гарч сайхан дуу дуулж түүнийг дагалдан
явав. Ах Зевсийнхээ замыг өлзийтэй байлгахын тулд далайн их бурхан
Посейдон далайн бусал бурхадаар хүрээлүүлэн өөрийн тэргэндээ сууж гурван
шүдэт таягаараа зааж занган явж байв гэнэ. Зах хягааргүй далайгаар
явсаар Крит аралд тэд хүрэв. Эрэг дээр нь гараад Европаг үсээ янзалж
байх хооронд цагаан үхэр гэнэт байхгүй болж оронд нь агуу Зевс буй
болсон байж гэнэ. Европа түүнийг ихэд таалж хайрласан бөгөөд гурван
хүүхэд гарган өгчээ. Европа бол зөвхөн үзэсгэлэн төгөлдөр төдийгүй бас
сайн сэтгэлтэй, сайхан ааш зантай, хүмүүст тустай, хайртай байсан тул
бүхэл бүтэн тивийн нэрээр нэрлэсэн юм байж. Харин Зевс бурхан тэрхүү
цагаан бухыг тэнгэрт гарган одны орд болгож мөнхөлсөн юм гэнэ билээ.

Хамтатгах ордны домог

Спартаны
хаан Тиндарей Грек даяар цуутай Леда хэмээх гуа хатантай байж. Түнийг
агуу бурхан Зевс үзээд зүрх сэтгэлийг нь эзэмдэхийг боджээ. Түүний албан
ёсны гэргий их дар Гера үүнд саад болж магадгүй гэж бодоод Зевс цав
цагаан хун болон хувирч Олимп уулын оройноос сум мэт нисч Ледагийн
цонхоор нь орж учир ургуулдаг болжээ. Леда Зевсээс Поллукс хэмээх хүү,
Елена хэмээх охин олж төрүүлсэн юм байж. Энэ охины үзэсгэлэн гуа байдал
нь хожим Трояны дайн үүсэх шалтгаан болжээ. Түүнээс гадна Леда хатан
өөрийн нөхөр Тиндарей хаанаас Кастор хэмээх хүү Клитемнестра хэмээх охин
олж нэгэн зэрэг төрүүлжээ. Зевс өөрийн хүү Поллуксыг үхэхгүй мөнх
болгосон бөгөөд харин Касторыг тийм болгоогүй юм байж. Ах дүү хоёр
хөвүүн эсэн мэнл өсөцгөөж нэрт баатрууд болцгоожээ. Тэд хонины алтан
ноосны төлөө алсын Колхида орон руу Арго онгоцоор явж дайтсан дайнд
Грекийн хамгийн нэрт баатруудтай оролцсон байна. Касстор морь сургахдаа
гарамгай бөгөөд ямарч догшин морийг тэргэнд оруулан хэрэглэж чадна.
Харин Поллукс нь гар тулаанд гарамгай болсон байна. Ах дүү хоёр ямагт
хамт байдаг байж. Поллукс ба Кастор нь эхийн талын Линкей ба Ид хэмээх
хоёр бөл ахтай байжээ. Тэдгээр цөм хамтран олон дахин гавъя байгуулсан
бөгөөд харин нэг удаа хэрэлдэцгээж Ид нь Касторыг жадаар нэвт сүлбэжээ.
Энэ үед ахынхаа өшөөг авахаар Поллукс Идрүү дайран тулалджээ. Тэр хоёр
хоёулаа хүчтэй тул их удаан тулалдсан байна. Иймээс Поллуксын эцэг Зевс
үүнд оролцохоос өөр аргагүй болжээ. Зевс нүд гялбам аянгаар Идийг үнс
болгосон бөгөөд Поллукс үхдэггүй мөнх тул өртөлгүй үлджээ. Поллукс үхсэн
ахаа харамсаж өдөр шөнөгүй уйлж уй гашуудалд дарагдсаар байв. Ах нь
үхэшгүй мөнхийн биш тул түүнийг газар оорхийн Аидын орон оруулна гэхээс л
маш их гуниглах болов. Иймээс тэрээр эцэг Зевсдээ өөрийгөө үхдэг болгож
өгөөч  тэгвэл би үхээд Поллукстайгаа хамт байх болно гэж гэж гуйжээ.
Эцэг нь энэ хүсэлийг нь хүлээн аваад  хоёр янзын санал болгож түүнээс
нэгийг нь ав гэжээ. Үүнд:

Мөнх
залуу байж Олимпын ариун бурхадын дунд амьдрах, эсвэл өөрийн ахтайгаа
хат нэг өдөр газрын гүний Аидын оронд, харин дараа өдөр нь Олимпод
бурхадтай хамт амьрахыг сонгох үлджээ. Поллукс ахаасаа салахгүйн тулд
ямарч эргэлзсэн зүйлгүйрээр хоёрдахийг нь сонгожээ.

Эртний
Грекүүд хүмүсийг аюулаас хамгаалдаг, аялал жуулчлалд элтэй байдаг гэж
ах дүү хоёрыг бурхан болгон хүндэлдэг байж. Ах дүү хоёрын үхэхшгүй мөнх
барилдлага нь ариун хайрын бэлэг тэмдэг болдог. Зевс тэдгээрийг ах
дүүгтйн үнэнч мөх барилдлагийг хүмүүст сануулжи байхаар одны орд болгон
хувиргэж тэнгэрт гаргасан юм гэнэ билээ.

http://boljmor.blog.banjig.net/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж