
Дөрөвдүгээр сарын эхээр нэлээд савлагаатай байсан гадаад валютын ханш сүүлийн өдрүүдэд тогтворжжээ. Дөнгөж сая “Найман шарга” валют арилжааны төвөөс авсан мэдээллээр ам.долларыг 1393 төгрөгөөр авч, 1397 төгрөгөөр арилжаалж байгаа ажээ. Харин хятадын юанийг 204,8 төгрөгөөр авч, 205,2 төгрөгөөр зарж байна. Мөн “Найман шарга” төвд ОХУ-ын мөнгөн тэмдэгт рублийг 46,8 төгрөгөөр авч, 48,1 төгрөгөөр зарж байгаа бол БНСУ-ын вонн 1,23-1,25 төгрөг, евро 1863-1875 төгрөгийн ханштай байна.
Д.Цэц