103 ачаалал ихтэй ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.25-нд нийтлэгдсэн

103 ачаалал ихтэй ажиллаж байна

Яаралтай түргэн тусламжийн төвийн 103 дугаарт өчигдөр буюу шинийн 3-нд нийт 742 дуудлага иржээ. Үүнд, осол гэмтлийн 87, архины хордлогын 41, төрхийн 68 болон бусад дуудлагууд ирж, түргэний 27 эмч, 27 машин иргэдэд үйлчилжээ . Харин өнөөдөр өглөө 09.00 цагт ээлж солигдсоноос хойш одоогийн байдлаар нийт 145 дуудлага ирээд байгаа бөгөөд ачаалал ихтэй ажиллаж байна. Сар шинийн баярын өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн 103 төвд хандсан иргэдийн дуудлага их байгаатай холбогдуулан өнөөдөр нэмэлтээр хоёр машин, хоёр эмч дайчлан одоогийн байдлаар 29 эмч, 29 машин иргэдэд үйлчилж байна. Цаашид иргэдээс ирэх дуудлага ихэсвэл эмч, түргэний тэргийг нэмэгдүүлэх юм байна. Иймээс, иргэдийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцон чанаргүй болон удсан, амархан муудах хүнсний бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж