Арабын нэгдсэн эмират улсын Дубай хотноо энэ сарын 20-нд эхэлсэн WTA-н “Dubai Tennis Championships” тэмцээний хагас шигшээ тоглолтод өрсөлдөх теннисдийн нэрс тодорлоо. Тус тэмцээний нийт шагналын сая 2 сая ам.доллар бөгөөд түрүүлсэн тамирчин 400 мянган ам доллар хүртэж, чансааны 470 оноо хүртэх аж. Өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Данийн нэрт теннисчин Каролина Возняцки (4) 1/8-д 2008 оны "Францын нээлттэй тэмцээн"-ий аварга Сербийн Анна Иванновичийг 6:3, 7:5-аар (нэг цаг 33 минут) буулган авч хагас шигшээд дэлхийн чансааны 19-д эрэмбэлэгдэж буй Германы Жулия Гёргестой оноолт таарлаа. Харин нөгөө хэсгээс Сербийн Елена Янкович Польшийн Агнешка Радванскатай тоглохоор боллоо.
Шигшээ тоглолт ирэх бямба гариг буюу 25-нд болно.
Дашрамд дуулгахад тус тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн хоёрдугаар сарын
27-ноос гуравдугаарын сарын 3-ны хооронд болох бөгөөд өнгөрсөн жилийн
аваргаар дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович шалгарч байжээ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Ч.Болор