Дорнын
зурхайгаар бол 2012 он хар усан луу жил юм. Ийм хатуу бүхний зэрэгцэх
нь ёс юм шиг асар том, эерэг сөрөг буюу сайн, муу өөрчлөлтүүд дагуулдаг
гэнэ. Энэ он хулгана жилтний хувьд нэлээд азтай, амжилттай жил байж
болох ч хувийн болоод нийгмийн амьдралын бүх салаа мөчирт, аливаа бүхэнд
анхаарал төвлөрүүлэн ажлын боломж олон гарах ч хамгийн гол нь түүнийг
анзаарч мэдэн овжиноор ашиглах явдал юм.
Хулгана жилтний аливаад
идэвхтэй байдаг нь хүнд байх зайлшгүй сайн тал. Гэсэн хэдий ч хэрэгтэй
зүйл дээр анхаарал тавих чадвар, юманд тэсвэр тэвчээртэй, соргог
мэдрэмжтэй, хурдан шаламгай байх шинж чанаруудыг бий болгох нь бас нэг
шаардлагатай зүйл. Оны эхний сарууд илүү үр өгөөжтэй байна. Энэ
хугацаанд цаашдын эхлэл үүдийн боломжийг гарган, хийгдэх бүх үе шатуудыг
хэрэгжүүлж, хүч тамираа хуримтлуулахын тулд дээд зэргээр анхаарал
төвлөрүүлэн хэрэгтэй бүхнийг хийхийг хичээгээрэй. Янз бүрийн асуудал
гарч ирж болзошгүй ч хулгана олдсон боломжийг алдахгүй байж чадвал
өөрийн талд ашигтайгаар бүх зүйлийг шийдвэрлэх болно. Хөгжиж, амжилтад
хүрэх зөв зам дээр байгаагаа мэдрэхийн тулд хавар өөрийн зөн совиндоо
итгэх нь зүйтэй. Бодлогогүй шийдвэр гаргахаас сэрэмжлүүлж байна. Зун бол
хулгануудын хувьд нэлээн хөл үймээнтэй цаг. Ажил албандаа хурдан
шаламгай байх хэрэгтэй болно.
Намар янз бүрийн асуудал гарч ирэх
магадлалтай ч зөн совиндоо итгэн амжилттай шийдэж чадна. Оны сүүлийн
хагаст янз бүрийн үйл явдал өрнүүн байх тул энэ бүгдийг өөрт ашигтайгаар
эргүүлж, хожим арвижуулах хөрөнгөнийхөө суурийг тавиад аваарай. Хулгана
жилтэн юманд шийдэмгий хэдэн алхам урьдчилан харах байгалиас заяагдсан
чадварынхаа ачаар энэ онд амжилттай байж, хийж чадсан бүхнээсээ таашаал
авна.
ҮХЭР ЖИЛТНҮҮД ХИЙСЭН БҮТЭЭСНИЙХЭЭ ҮР ДҮНГ ХАРНА
Энэ
жил үхэр жилтний санхүүгийн байдал муудахгүй. Оны эхний хагаст ажлын
байраа солих, эсвэл хуучин ажил дээрээ ямар нэг өөрчлөлт хийх зэрэг янз
бүрийн таатай бөгөөд таагүй асуудал үүсэх магадлалтай. Энэ нь “үсээ
зулгаах” шалтаг болохгүй. Харин ч олон боломжууд нээн, зан ааш чинь
эерэгээр өөрчлөгдөнө. Энэ оны турш үхрүүдийг бүтээлч идэвх нь дагалдана.
Оны сүүлийн хагаст хийсэн бүтээснийхээ үр дүнг харна. Үхэрт байдаг
зөрүүд зангаасаа болж ажил хэргийн түншүүдтэйгээ харилцаагаа таслаж ч
магадгүй. Энэ нь хувийн бизнест муугаар нөлөөлнө. Гэсэн хэдий ч үхэр
шинэ бизнес, шинэ хамтрагчидтай болж чадна. Үхэр жилтэн энэ жил
амьдралдаа сайн сайхан өөрчлөлт хийх хүсэлдээ хөтлөгдөн өөрийнхөөрөө
бүхнийг шийдэх гэж зөрүүдлэн тэмцэлдэж, хэрүүл шуугиантай байх бололтой.
Хэтэрхий өөрийн бодлоо тулгах нь цаашид хуучин муу зуршлуудаасаа салах,
ааш зан, үзэл бодол, амьдралын хэв маягаа өөрчлөх гэсэн хэд хэдэн
нөхцөлүүдийг биелүүлэхэд хүргэнэ. Энэ нь хэдийгээр амар биш ч ирээдүйн
төлөвлөгөөний төлөвлөгөөний биелэлтэд суурь болж өгнө. Бүгд л таны
тэсвэр тэвчэзрийг шалгах гэнэ.
БАР ЖИЛТНҮҮД АЗ ЖАРГАЛ, АМЖИЛТЫГ МЭДЭРНЭ
Хурдан
шаламгай, авхаалжтай, зоригтой, шийдэмгий хар усан луу жил өөрийгөө
оны эхнээс баруудад мэдрүүлэх бололтой. 1938, 1950, 1962, 1974, 1986,
1998, 2010 оны бар жилтэн урьдын адил оновчтой шийдвэр гаргаж, эд
баялгийн болоод оюун санааны үнэт зүйлсийг бий болгон бүх зүйлд
идэвхтэйгээр оролцоод явна. Ямар нэг зүйлийг уурын мунхагаар хийхгүй
байхыг хичээгээрэй. Бар аливаад үсрэлт дайралтын өмнө харж, онипон;
агшин бүрийг тооцоолдог тэр занг жишээ болгох хэрэгтэй. Санхүү,
нийгэм, ажил албандаа ахиж дэвших гээд бүх зүйлд энэ зарчмыг мөрдлөг
болгоорой. Луу үргэлж барын чадварыг үнэлж, хүндэтгэдэг болохоор энэ онд
ялангуяа хоёрдугаар хагаст бүх юм чинь гайхалтай байх болно. Боломжийг
алдахгүй, биеэ барих чадвартай байж, өвөрмөц сэтгэлгээ, зөн совингийнхоо
ачаар аз жаргал, амжилтыг мэдэрнэ.
ТУУЛАЙ ЖИЛТНҮҮД ДУТУУ ХИЙСНЭЭ ЗАСАЖ ӨӨРЧЛӨӨРӨЙ
Энэ
онд тэр бүр таатай биш ч үйл явдлаар дүүрэн байна. Хэрвээ та 1939,
1951, 1963, 1975, 1987, 1999 бас 2011 онд төрсөн бол туулай жилтэй.
Өнгөрсөн онд туулай их ажилтай байсан болохоор амьдралын элдэв асуудлаас
зайдуу байж хөндлөнгөөс бүхнийг харж дүгнэн, хэсэгхэн ч бол амрах
хэрэгтэй. Луу туулайд өрөвч сэтгэлээр ханддаг болохоор ашигтай ажил
хэрэг гаргаад л ирнэ. Танд урьдын буруу дутуу хийсэн гэж сэтгэлд
хоногшсон зүйл байдаг бол засаж өөрчлөх цаг хугацаа гаргаарай. Туулай
хадгалж хуримтлуулахын оронд зайлшгүй хэрэгтэй зүйлийг яг хэрэглэх
хэмжээнд.нь байлгах дуртай. Энэ жил дутагдаж гачигдах зүйлгүй тавлаг
байна.
Эхний хагаст ойр дотныхонтойгоо ахуйн асуудлаар жаахан
санал зөрөлдөх ч аажимдаа ойлголцоно. Төлөвлөсөн ажлын тухайд болж буй
үйл явдлыг тайван хянаж, анхаарал, зөн совиндоо итгэх нь хангалттай.
Таны зорьж төлөвлөх бүхэн зөвхөн өөрт биш, харин гэр бүлийнхээ сайн
сайхны төлөө хийгдэж байгаа болохоор хайртай хүмүүстээ анхаарал халамж
тавьснаар амьдрал, сэтгэл санаа гайхамшигтай сайхан байна.
ЛУУ ЖИЛТНҮҮД САНХҮҮГИЙН АСУУДАЛД САНАА 3ОВОЛТГҮЙ
Хэрвээ
та 1928, 1940,1952,1964, 1976, 1988, 2000 онд төрсөн бол энэ он таных
гэж ойлгоорой. Хятадууд луу жилд төрсөн бол насан туршдаа эрүүл,
амжилттай явна гэж үздэг. Танд өөрийн санаа бодол, ойр дотны хүмүүс,
найз нөхдийнхөө харилцааг эргэцүүлж бодох, шалгах, дүгнэх шаардлага гарч
ирнэ. Ёс суртахууны төлөвшил, амьдралын төлөв байдал, сэтгэл санаа бүгд
сайхан байгааг та ойлгоно. Мөн энэ цаг мөчид өөртөө итгэлгүй байдал,
бүтэлгүйтэл ард хоцорсон ч гэрийн эзэн гэсэн байр сууриа та тэргүүнд
тавих зайлшгүй шаадлагатай. Зан араншин ямар ч байсан уур уцаар,
түргмгий байдал танд зохихгүй. Өөртөө болоод ойр дотны хүмүүстээ тавих
шаардлага бага зэрэг өндөржүүлэх нь гэр бүл, найз нөхөд, хамтран
ажиллагсдын харилцаанд үр дүнгээ өгнө. Санхүүгийн асуудалд санаа зовох
зүйлгүй.
МОГОЙ ЖИЛТНҮҮДИЙН АЛБАН ТУШААЛ БАТАЛГААТАЙ БОЛНО
Хэрвээ
та 1974, 1953, 1965, 1977, 1989, 2001 онд төрсөн могой жилтэй бол оны
эхний хагас үйл явдлаар өрнүүн, сүүлийн хагас нь амгалан тайван өнгөрнө.
Могой жилтэн зөн совиндоо мэдрэмтгий нь үйл явдлыг урьдчилан харах,
зайлсхийх боломж олгоно. Сэргэлэн авхаалжтай болохоороо бусдын айж
эмээгээд хүрч очихгүй газарт аль эрт байраа олсон байдаг. Гэвч энэ
чанараа буруугаар ашиглах хэрэггүй. Могойнууд ихэвчлэн албан тушаал,
мөнгө хөөгчид. Аливаа эхлэл чинь дэмжлэг авна. Албан тушаал баталгаатай
болно. Сайтар тооцоолсон төлөвлөгөө, мөнгө олох чадвар тань тодорхой
хэмжээний хөрөнгө хуримтлуулах боломж олгоно, Гэр бүлтэйгээ санал
зөрөлдөх ч эв дүй, ухаанаар уур амьсгалыг зөөлрүүлээд могой шиг нэг
хэсэгтээ анир чимээгүй болж яагаад болохгүй гэж. Аливаа бэрхшээл,
төвөгтэй асуудалд буруугаар хандах ч энэ нь танд хожим туршлага болж
үлдэнэ. Хатуу, зөөлөн, уян хатан бүх чанарыг хослуулж байгаарай.
МОРЬ ЖИЛТНҮҮД ӨӨР САЛБАРТ ХҮЧЭЭ СОРЬЖ, ШИНЭ НӨХӨДТЭЙ БОЛ
Хэрвээ
та 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002 онд төрсөн бол морь жилтэй.
Энэ онд төрсөн хүмүүс аливаад идэвхтэй, бүтээлч сэтгэлгээ, ажил хэрэгч
чанартай. Энэ бүх сайн чанарууд цаашдын үйл ажиллагаа болон амжилтаа
бататгахад чинь хамгийн их хэрэгтэй зүйл. Маргаантай бүх асуудал хөнгөн
хялбар шийдэгдэнэ. Гарч буй онд морь жилтэн зорилгодоо хүрэхийн тулд
авхаалжтай байж, мэдлэг чадвараа бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Энэ он
төвөгтэй, сонирхолтой, үйл явдал арвинтай байх болно. Морь жилтэн
амжилт, бэрхшээл саад, уналт, ялалт бүгдийг нь үзнэ. Морь ясны
хөдөлмөрч. Гэвч нэг хэвийн ажилд төдийлөн таагүй. Морь жилтэн бүх
асуудлаа шийдэж чадна. Бэрхшээл саадыг давах тусам улам тэсвэр
тэвчээртэй болно. Гэвч бүхнийг нэг зэрэг хийх, эсвэл хоёр туулай хөөх
боломжгүй. Анхааралтай нухацтай хандаж чадахгүй бол амжилт таныг
хүлээхгүй. Энэ оны зурхай таныг өөр салбарт хүчээ сорин, шинэ найз
нөхөдтэй болж үйл явдлын төвд хүмүүсийн дунд байхыг зөвлөж байна.
Уран бүтээлч морь жилтэн амжилтаар дүүрэн байна. Гэр бүл, үр хүүхдийн чинь асуудал таны оролцоог хүлээж байна.
ХОНЬ ЖИЛТНҮҮД БИЗНЕСТ АЗТАЙ БАЙНА
Хэрвээ
та 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003 онд төрсөн бол хонь жилтэй.
Аливаад уян хатан, найрсаг, сурвалжит хүний шинжтэй, төсөөлөл, бүтээлч
сэтгэлгээ сайтай. Түүнээс гадна зөрүүд, эмзэг тул байнга арын эгнээнд
үлдэхийг хичээдэг. Ойр дотны хүмүүс ажил хэрэгч чанар, бүтээлч чадварыг
чинь нээж, хөгжүүлэхэд анхаарна. Хонь жилтэн эргэн тойрныхонтойгоо
харьцаж, зөвлөгөө авч, гэр бүлийнхэн найз нөхөддөө үнэлэгдэхийг хүсэж
байна. Нүүрэмгий байж, төвөгтэй асуудлаа ч шийдэж чадна. Гүйцэтгэх ажилд
дуртай ч бизнест өөртөө итгээд хүч сориод үзвэл азтай байна. Ажлын
болон амьдардаг газрынхаа байрлалаа өөрчлөх, холын аялалд явах зэрэг
хариуцлагатай алхам хийж та чадна. Санхүүгийн байдал тогтвортой. Хамгийн
гол нь мөнгөндөө гамтай байж, дэмий сул зарлагаас татгалзан хуримтлал
бий болгох хэрэгтэй.
Оны хоёрдугаар хагас төдийлөн таатай биш
тул санхүүтэй холбоотой асуудлыг эхний хагаст шийдэх нь зөв. Амьдралаас
хүссэн бүхнээ олж авахын тулд зөрүүд зан гаргахын оронд өөрийнхөө давуу
чанаруудыг харуулахыг хичээ. Боломжийг бүү алдаарай.
БИЧ ЖИЛТНҮҮД ОНЫ ЭХЭНД БЭРХШЗЭЛТЭЙ УЧИРНА
1920,
1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004 онд төрсөн хүмүүс бич жилтэн.
Ус, гал, шороо, төмөр, мод гэсэн суудлуудаас хамаарч оны эхэнд таагуй
байхаас гадна ажилтай холбоотой төвөгтэй асуудал гарч болзошгүй. Гэвч
үйл явдлын амжилт ямар нэг энергийн нөпөөлөөс биш танаас өөрөөс чинь
шалтгаална. Тохиолдож болзошгүй саад бэрхшээлийн үед эцэг эх, гэр бүл,
ойр дотны хүмүүсийн дэмжлэг туслалцаанд найдаж болно.
Оны
эхний хагас өнгөрчихвөл санаа зовох зүйлгүй болно. Тайван байдал
эргэн ирж, ажил албаа цэгцггэн. Зөн совиндоо итгэн ямар нэг шинэ ажил
зохион байгуулж болно. Хэрвээ та ганц бие бол жинхэнэ хайртайгаа уулзах
бололтой. Шинэ жилийг сонирхолтой өнгөрүүлнэ.
ТАХИА ЖИЛТНҮҮД ШИНЭ ЗҮИЛД СУРЧ БОЛОВСОР
1933,
1945, 1957, 1969, 1981, 1993, 2005 онд төрсөн хүмүүс бол тахиа жилтэн.
Энэ зүйлээ хэрэгжүүлэх болно. Ямар ч ажлыг зоригтой барьж аваад
өөрийгөө харуулахыг хичээ. Зөн совиндоо итгэн удаан хүлээсэн боломжоо
бүү алдаарай.
Өөрчлөлт оны эхний хагаст хийгдэж, сүүлийн хагаст нь
амжилтаа бататгах болно. Юм бүрийг түрүүлж, бас зөвхөн өөрөө хийх гэж
оролдох хэрэггүй. Хамтдаа хийх нь ганцаараа зүтгэхээс харьцангуй
ашигтай. Хэн нэгэнтэй өрсөлдөх нь тахианы араншин ч цагийн эрхээр
бүгдтэй эн тэнцүү харьцдаг болно. Албан тушаал ахиж удирдах ажилд ч
дэвших магадлалтай. Хэтэрхий биеэ тоочихгүй бол хүмүүс өөрийг чинь
дэмжинэ. Тахианууд ятгаж чаддаг муугүй илтгэгчид. Энэ чадвараа хэрэгтэй
хүмүүсийг өөрийн талд.уруу татахад хэрэглээч. Өөрийнхөө боловсролд
анхаарч, сургалтад сууж, дотоод ертөнцөө баяжуулах, хэл яриагаа
хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Сурахад хэзээ ч оройтохгүй. Хэрвээ та
хичээвэл санхүүгийн байдал тогтвортой болно. Энэ он таны хувьд сайхан
жил байна.
НОХОЙ ЖИЛТНҮҮДИЙН ИДЭВХ АМЖИЛТАД ХҮРГЭНЭ
Энэ
онд муу зүйл тохиолдохгүй ч сайн юм бас төдийлөн их биш, тайван тогтуун
байх бололтой. Оны эхний хагаст нохой жилгэн жаахан амрахаар шийдэх ч
зүгээр сууж чаддаггүй зан нь бүх зүйлийг өөрийн хараанд байлгах гэнэ.
Оны
сүүлийн хагаст үйл ажиллагаагаа шийдэмгий эхэлж болно. Таны идэвх
оролдлого амжилтад хүргэнэ. Ялангуяа санхүүгийн салбарт тогтвортой
байдал тогтоож чадна. Оны сүүлчээр та амжилтаараа бахархахын тулд
боломжийг ашиглан шийдвэрээ яаралтай гаргахыг хичээгээрэй. Олон юманд
биш, гагцхүү тавьсан зорилгоо л анхаар. Аливаа зүйлд огцом өөрчлөлт хийх
нь одоогоор тохиромжгүй цаг үе, тэгээд ч танд хэрэггүй. Та туйлбартай,
ухаалаг байж чадвал зорилгодоо заавал хүрнэ.
ГАХАЙ ЖИЛТНҮҮДИЙГ ОЛОЛТ АМЖИЛТ ХҮЛЭЭЖ ВАЙНА
Луу
өөрөө хүчирхэг амьтан болохоор энэ гарч буй жилд бүгд л их өөрчлөлт
гарахыг хүлээж байгаа. 1923, 1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007
онд төрсөн гахай жилтэнд энэ онд олон таатай үйл явдал тохиолдоно. Ажил
болон хамт олондоо итгэж, олсон жаахан амжилтандаа хөөрч баярлаад
ухаанаа гээчихгүй бол ололт амжилт өмнө чинь байна. Ирээдүйгээ сайтар
төлөвлөн, боломжтой бүх зүйлийг өөрийн гараар хийхийг хичээгээрэй.
Зүгээр суулаа гээд аяндаа бүтэх юм байхгүйг амьдрал харуулаад өгнө. Оны
сүүлзэр дэмий зүйлд сатаарч, хураасан жаахан мөнгөө юу ч үгүй болтол нь
үрэх хүсэл төрж болзошгүй. Итгэлтэй сайн хүмүүс, гэр бүлийн халуун
дулаан уур амьсгал, халамж анхаарал таныг зөв амьдрах, ажилд садаа болох
гадны муу бүхнээс хамгаалах болно, Өөрийн авьяас чадвараа хөгжүүлж,
щинэ дадал хэвшил тогтоох нь чухал шаардлагатай байна, Хамгийн гол нь
өөрөө идэвхтэй байж хичээх хэрэгтэй.