“Эрдэнэс МГЛ” компанийн 50 хувийг худалдаагүй гэв | News.MN

“Эрдэнэс МГЛ” компанийн 50 хувийг худалдаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс МГЛ” компанийн 50 хувийг худалдаагүй гэв

“Эрдэнэс МГЛ” компанийн 50 хувийг ОХУ-ын нэгэн компани худалдан авсан
талаарх мэдээлэл олны гайхшралыг төрүүлэх болов. УИХ-ын эрхэм түшээгийн
амнаас анх алдуурсан энэ үгийг Төрийн өмчийн хорооны дарга эрс
үгүйсгэсэн. Гэвч хэвлэлүүд энэхүү мэдээллийг дахин дахин нийтэлсээр
байна. Иймд бид “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбишээс энэ талаар
тодрууллаа.

-Стратегийн орд газруудын ашиг орлогоос эх
орны хувь заяа хамаарна. Угтаа бол танай компаниас хамаарахаар болчихоод
байна гэсэн үг. Гэтэл “Эрдэнэс МГЛ” компанийн тал хувийг нь Оросын
компанид худалдсан гэх юм. Тэгэхээр стратегийн орд газрын ашгаас
тэдэнтэй хуваалцана гэсэн үг үү?

-Огтхон ч тийм зүйл
болоогүй гэдгийг онцлон хэлмээр байна. “Эрдэнэс МГЛ” бол зуун хувь
Монгол Улсын төрийн өмчит компаниар байгуулагдсан. Одоо ч хэвээрээ.
Манай компани стратегийн ордын ашиглалтад оролцоно. Энэ компанид орж буй
мөнгөнөөс Монголын нийт ард түмэн хүртэж байх ёстой.

-Танай
компани одоогоор ямар, ямар төслүүд дээр ажиллаж байна вэ?

-Одоогоор
манай компанийн хувьд Тавантолгойн ажлын хэсэгт ажиллахын сацуу
Оюутолгой ХХК-тай хамтран ажиллаж байгаа. Мөн Шивээ овоо төслийн ажлын
хэсгийг ахлан ажиллаж байна.

-Тавантолгойн орд газрыг
ашиглахад монголчуудын оролцоо ямар байх талаар таны бодлыг сонсъё.
Саяхан манайхан “Монгол-999” үндэсни йкомпаниудын нэгдлийг байгууллаа.
Энэ хэр оновчтой шийдэл вэ?

-Тавантолгой бол уул уурхай,
дэд бүтцийн цогцолбор том төсөл. Энэ төсөлд дотоодын компаниудыг
оролцуулах нь зөв зүйтэй хэрэг. Харин ямар хэлбэрээр, ямар шалгуураар
оролцуулахыг Засгийн газрын төвшинд л шийдвэрлэх байх даа.

Д.Сура

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-04 183.81.169.2

Molekul Batbayariig zailuulaach ee Burenhaanaa ter hujaagaas salgaj avah yum shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж