
Нэгэн сонирхолтой морин хуур хөгжмийг танилцуулж байна. Энэхүү морин хуур нь тэр чигээрээ урлагийн бүтээл аж. Дан эвэр ясаар хийсэн морин хуур тоглолтын энгийн морин хууртай ижил хэмжээтэй. Морин хуурын толгойг аргал угалзын эврээр урлаж хийсэн байна. Чихийг зээрийн эврээр, ишийг янгирын эврээр сийлж, хүзүүн дээр нь 12 жил дүрслэн урлаж бүтээсэн. Царын ар болон хажуу талыг 20 ширхэг далны ясаар урлаж ар талыг хийхэд тэмээний гурван дал яс оржээ. Энгийн чимэглэлийн хуурнаас ялгарах давуу тал нь сайн дуугардаг, тоглолтод ашиглаж болох давуу талтай аж. Зөвхөн толгойг хийхэд гурван сар зарцуулcан гэнэ.
М.Урин
Зочин 2012-02-24 180.149.72.163
yer n yamar ch hugjmiin zemseg baisan urlagiin buteel l baidag
awefg 2012-02-24 182.249.241.221
110 saya togrogoor zarna geed l biznetwork.mn-d neg gar uilagnaad baisan morin huur mon baina. baahan yasnii tsugluulgiig 3 oroo bairnii uneer baitugai gants saya togrogoor avah hun oldoh yum bolov uu daa