Хүн амины дөрвөн хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.24-нд нийтлэгдсэн

Хүн амины дөрвөн хэрэг гарчээ

ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр сар шинийн өдрүүдэд хүн амины дөрвөн хэрэг гарчээ. Эдгээрээс шинийн 2 буюу өчигдөр гурван хэрэг гарсан байна.

Сэлэнгэ аймагт хүн амины нэг хэрэг гарсан байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд 20 гаруй насны залуус нэгийндээ очиж согтууран нэг хүний аминд хүрсэн бол мөн дүүргийн Х хороонд 54 настай эмэгтэй өөрийн 36 настай хүүгийн амийг хүйтэн мэсээр бүрэлгэсэн  хэрэг гарчээ. Хэрэг гарах үед ээж хүү хоёулаа согтуу байсан аж. Битүүний шөнөөс эхлэн архидсан тэдний үйлдэл ийнхүү хүүгийнхээ амийг хөнөөснөөр дуусчээ. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд шилжсэн байна.

Сар шинийн эхний өдрүүдэд 92 хүн эрүүлжүүлэх байранд хүргэгджээ. Танхайн гэмт хэрэг 11 бүртгэгдсэнээс дөрөв нь хутга мэс хэрэглэсэн хэрэг байжээ. Согтуугаар хэрэг үйлдэх байдал олширч шинийн 2-ноос эхлэн эрүүгийн нөхцөл байдал хүндээд буйг ЦЕГ-аас сэрэмжлүүллээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж