Германы экс-ерөнхийлөгчийн эсрэг гомдол гаргав

Хуучирсан мэдээ: 2012.02.24-нд нийтлэгдсэн

Германы экс-ерөнхийлөгчийн эсрэг гомдол гаргав

Доод Саксоны парламентын Германы Социал-демократ намын жигүүр ерөнхийлөгч болохоосоо өмнө мужийн Засгийн газрыг толгойлж байсан Кристин Фульфыг шүүхэд өгчээ. Хоёрдугаар сарын 17-нд Вульф авлигын хэрэгт сэжиглэгдэн ерөнхийлөгчөөс огцорсон юм.

Социал-демократуудын үзэж буйгаар түүний удирдсан Засгийн газар 2010 оны дөрөвдүгээр сард “Хойд-Өмнийн яриа хэлцэл” хувийн арга хэмжээг зохион байгуулахад санхүүгийн тусламж үзүүлснээ депутатуудаас нуусан ажээ. Уг арга хэмжээг бизнесмен Манфред Шмидт (Manfred Schmidt) зохион байгуулсан бөгөөд зорилго нь Доод Саксони ба Баден-Вюртембергийн ажил хэрэгч хүмүүсийн хоорондын холбоог тогтоохын төлөө байсан гэнэ.

Хожим тогтоогдсоноор холбооны мужийн төсвөөс арга хэмжээний үйлчилгээний хүмүүсийн зардал ба зочдод өгөх бэлэг дурсгалын үнийг төлсөн байжээ. Энэ үйлдлийг Доод Саксонийн Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга байсан Олаф Глезекер (Olaf Glaeseker) шууд удирдан хийлгэжээ. Вульфын өмгөөлөгчид энэ бүгд нь түүний араар хийгдсэн гэж байгаа ч депутатууд түүнд нь эргэлзэж байна. Мөн Вульф ба түүний эхнэр Беттина (Bettina) хоёр зочдын жагсаалтад хэнийг оруулах  талаар өөрчлөлт хийж байсан нь тогтоогдоод байна.

Депутатуудын өрөгдөлд Доод Саксонийн өнөөгийн Сангийн сайд Хартмут Мёльрингийн (Hartmut Moellring) нэр бичигджээ. Тэрээр 2012 оны нэгдүгээр сард мужийн парламентын гишүүдийн өмнө Вульфийн Засгийн газрыг өмөөрөн тэр хувийн арга хэмжээнд санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй гэсэн байлаа. Социал демократууд түүнийг депутатуудад худал ярьсан гэж үзжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж