
Сар шинийн өдрүүдэд осол гэмтэлд 31 хүн өртжээ. Архи хэтрүүлэн хэрэглэсэн 15 хүн эмнэлгийн тусламж авсан бол нэг хүн осгосон байна. Томуу, томуу төст өвчний 36 дуудлага иржээ. Хүүхдийн түргэнд 347 дуудлага ирснээс томуу, томуу төст өвчний 219, суулгалт өвчний 23 дуудлага гарчээ. Нийтийг хамарсан ноцтой өвчлөлт, хордлого гараагүй байна.
Харин томуу, томуу төст өвчний дуудлага давамгайлж, уг өвчин тархах шинжтэй байгааг анхаарууллаа.
Д.ОЮУН