Антонио Бандерас Пикассогийн дүрд тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.02.24-нд нийтлэгдсэн

Антонио Бандерас Пикассогийн дүрд тоглоно

Карлос Саурын “33 өдөр” киноны Пабло Пикассогийн дүрд Антонио Бандерас тоглохоор болсон тухай “Variety” мэдээлэв. Кинонд нэртэй зураач “Герника” зургаа бүтээж байсан үеийн талаар өгүүлнэ. Тэр зургийн сэдэв нь 1937 онд Испанийн Герника хотыг фашистууд бөмбөгдсөн хэрэг явдал юм. Пикассо зургаа зурахад 33 өдөр зарцуулсан гэдэг.

“33 өдөр” киноны төсөв нь найман сая орчим ам.доллар бөгөөд зураг авалт нь Парис ба Герника хотод 2012 оны зун эхэлнэ. Бандерасын хамгийн сүүлчийн кино бүтээл нь Стивен Содербергийн "Нокаут" (эх нэр нь – "Haywire") болжээ. Бандересийн хамт кинонд Жина Карано, Юэн Макгрегор, Майкл Дуглас, Ченнинг Татум ба Майкл Фассбендер нар тогложээ. Ирээдүйд тэрээр бас нэг нэртэй зураач Сальвадор Далийн дүрд тоглох гэнэ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж