Нигерид их хэмжээний нефть алдагдаж байна | News.MN

Нигерид их хэмжээний нефть алдагдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.24-нд нийтлэгдсэн

Нигерид их хэмжээний нефть алдагдаж байна

Нигерид ажилладаг нефтийн компаниуд хулгайн улмаас өдөр 150 мянган баррель нефть алдаж байгаа тухай “Shell Exploration and Production Africa” компанийн дэд ерөнхийлөгч Иан Крейг мэдэгджээ. “Сүүлийн үед Нигер мөрний цутгалан дээр дээрэмчдийн ажиллагаа буурсан ч нефтийн хулгай нэмэгдлээ. Хулгайн хэрэг том бизнес болж, янз бүрийн гэмт хэргийн бүлэг, авлигатай холбоотойгоор энэ далд бизнес идэвхтэй хөгжиж, хулгайн нефтийг Нигерийн хар зах болон хөрш орнуудад нь оруулан  худалдаж байна” гэж Крейг хэлжээ.

Нигер мөрний цутгаланг чөлөөлөх хөдөлгөөний босогчид 2000 оны эхэн үед нефтийн байгууламжийн ажилтнуудыг чөлөөлөх эсвэл хорлон сүйтгэх ажиллагаа ихээхэн хийж байлаа. Тус орны Засгийн газраас явуулсан өршөөлийн ажиллагаа нь зэвсэгт сөргөлдөөний цар хүрээг бууруулсан байна.

Нигерид өдөртөө 2,18 сая баррель нефть олборлодог бөгөөд нефтийн аж үйлдвэрээс тус орны орлогын гуравны нэг хувь орж ирдэг ажээ. Мөн экспортынх нь 90 хувь нь нефть болдог. Тэнд Royal Dutch Shell, ExxonMobil ба Chevron зэрэг гадаадын том компаниудтай нийлсэн хамтарсан үйлдвэрүүд олон байдаг билээ.

Ш.Мягмар

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бэби 2012-02-24 49.0.143.60

Оцойж суугаад овоо ашиг олоход мэрэгшсэн 76 Сонгууль гэж солиор ч суухаар АН-ийнхаа хэлсэнээр анхнаасаа бид бид дургүй байсиймаа гээд ард түмнийг аргамжиж байхаарНИГЕР-лүү тонилж нефьтийн хулгайн бизнесд АВИЛГАЛ зоосоо АМИА арагцаасан нь дээр дээ.Тэр ганди гахай гараад алга боллоо.Баахан баастай хужаагаар ОНГОН ДАГШИН байгалийг минь хөнөөж өгөөд бөгсөө харуулаад баруун гарлаа.Энэ муу бузар авгайгаас санаачлагаар дутах юу байдгийн үлдсэн нь НИГЕР яв.МОНГОЛ-чууд тайван өөрийн эрхээр …амьдрамаар байна.

Avatar

baya 2012-02-24 24.241.237.101

elsij vxexgvuin tuld eersdiinxee yumiig eersdeel busdaas bulaaj abch idej l dee zailuul yun ni boloxgvui gej,saikhan zasagtai boltoloo etgexees eer arga alga shdee vnendee,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж