Исинбаева дэлхийн рекордыг дахин шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.24-нд нийтлэгдсэн

Исинбаева дэлхийн рекордыг дахин шинэчлэв

ОХУ-ын шилдэг хөнгөн атлетикч, тулгуурт харайлтын тамирчин Елена Исинбаева Шведийн нийслэл Стокгольм хотноо болсон заалны тэмцээний үеэр 5,01 метр дээгүүр харайж, өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. Исинбаева 4,82 метр ба 4,92 метр дээгүүр төвөггүй харайснаар алтан медалийн болзол хангасан байна. Улмаар 5,01 метрийн захиалга өгч, хоёр дахь оролдлогоороо амжилттай гүйцэтгэснээр тулгуурт харайлтын эмэгтэйчүүдийн төрөлд заалны дээд амжилтыг нэг см-ээр ахиулж чаджээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж