Хар усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Дээрхийн гэгээн XIY Далай лам Данзанжамц Энэтхэгийн Дарамсала хотноо лам хувраг, сүсэгтэн олныхоо хамт шинэлсэн байна. Шинийн нэгэнд сар шинийн баярт зориулсан их мөргөл болж Цэдэр Лхам хуран ёслолын ажиллагааг нээжээ. Түүнд Төвдийн дүрвэгсдийн засаг захиргааны албан тушаалтнууд оролцжээ. Ёслолын ажиллагааг Дээрхийн гэгээн Далай лам удирдсан байна.
Энэ бол Далай лам улс төрийн албан тушаалаа орхиж шашны хэргээ дагнасны анхны сар шинийн баяр юм.
Д.ОЮУН