
Лхагваагийн Чинбатын Бүжин хээр даага түрүүлж торгон жолоо өргүүлж байжээ.
Ингээд түрүү морины эзэн Л.Оюунбаярын сэтгэгдэлийг сонслоо.
-Та хаанаас ирж уралдав?
-Би Багахангай дүүргээс ирж оролцлоо. Билгийн тооллын XVII жарны Баясгалан хэмээх усан луу жилийн сар шинийн баярын шинийн хоёрны энэ сайхан билэгт өдөр морьдынхоо тоосыг үзээд сайхан байна.
-Та хэд дэхь жилдээ морь уяж байна.
-Би арваад жил хурдан морь уяж байна.
-Таны сая түрүүлсэн морьдын амжилт?
-Өнгөрсөн жилийн “Гачууртын 50 жил”-н ойд айргийн дөрөвт хурдалсан. Мөн өвлийн уралдаануудад нилээдгүй айрагдаж байсан.
Харин “Дүнжингарав-2012” бүсийн хаврын уралдааны ирэх гуравдугаар сарын 3-нд Төв аймагт болох билээ.
Ч.Болор