Уго Чавес ирэх долоо хоногт мэс засал хийлгэнэ | News.MN

Уго Чавес ирэх долоо хоногт мэс засал хийлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.24-нд нийтлэгдсэн

Уго Чавес ирэх долоо хоногт мэс засал хийлгэнэ

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес ирэх долоо хоногийн эхээр Кубад мэс засал хийлгэх болжээ. Венесуэлийн Засгийн газрын хуралдааныг төрийн телевизээр шууд дамжуулах үеэр ноён ерөнхийлөгч “Мэс засал хийхэд шаардлагатай үзлэг, шинжилгээ хийлгэж, бүх бэлтгэлээ хангасан. Тиймээс ирэх даваа, эсвэл мягмар гаригт мэс засал хийлгэнэ” хэмээн мэдэгдсэн байна.

Уго Чавес Венесуэлийн Үндэсний зөвлөлд хандан ерөнхийлөгчийн албаа өгөхгүйгээр хэсэг хугацаанд эх орноо орхиж, эрүүл мэнддээ анхаарах хүсэлт тавьсныг Үндэсний зөвлөл хүлээн авсны дараа дээрх уулзалт болжээ. Өнгөрсөн жил мөн Кубад очиж, мэс засал хийлгэж байсан тэрбээр өнөөдөр Кубыг зорьсон бөгөөд хэдий хугацаанд тэнд байж, эмчилгээ хийлгэх эсэх нь тодорхойгүй гэжээ. Гэхдээ энэ хугацаанд тэрбээр зөвлөхүүдтэйгээ байнгын харилцаатай байж, улсын ажлыг цалгардуулахгүй байх талд анхаарна гэсэн байна. Дашрамд дуулгахад, Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль долоон сарын дараа болох юм.

Т.Маша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорж 2012-02-24 202.179.13.174

Хөөрхий иимэрхүү хүмүүс улс орондоо тус болно гэж боддог ч гэсэн хийж буй үйлдэл нь их хэмжээний гай таридаг Энэ алдааг нь жирийн ард иргэд үүрдэг лайтай

Avatar

Зочин 2012-02-24 202.170.81.10

english-sources.blogspot.com – АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж