
Уго Чавес Венесуэлийн Үндэсний зөвлөлд хандан ерөнхийлөгчийн албаа өгөхгүйгээр хэсэг хугацаанд эх орноо орхиж, эрүүл мэнддээ анхаарах хүсэлт тавьсныг Үндэсний зөвлөл хүлээн авсны дараа дээрх уулзалт болжээ. Өнгөрсөн жил мөн Кубад очиж, мэс засал хийлгэж байсан тэрбээр өнөөдөр Кубыг зорьсон бөгөөд хэдий хугацаанд тэнд байж, эмчилгээ хийлгэх эсэх нь тодорхойгүй гэжээ. Гэхдээ энэ хугацаанд тэрбээр зөвлөхүүдтэйгээ байнгын харилцаатай байж, улсын ажлыг цалгардуулахгүй байх талд анхаарна гэсэн байна. Дашрамд дуулгахад, Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль долоон сарын дараа болох юм.
Т.Маша