Янкович хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

Янкович хагас шигшээд шалгарлаа

Арабын нэгдсэн эмират улсын Дубай хотноо энэ сарын 20-нд эхэлсэн WTA-н “Dubai Tennis Championships” тэмцээний хагас шигшээ тоглолтод өрсөлдөх теннисдийн нэрс тодорч байна. Тус тэмцээний нийт шагналын сая 2 сая ам.доллар бөгөөд түрүүлсэн тамирчин 400 мянган ам доллар хүртэж, чансааны 470 оноо хүртэх аж. Өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Данийн нэрт теннисчин Каролина Возняцки (4) тус тэмцээний чансааг тэргүүлэн тоглож байна.

Хагас шигшээд өрсөлдөх эхний эрхийг Сербийн Елена Янкович авлаа. Тэрбээр 1/8-д өнгөрсөн жилийн “Америкийн нээлттэй тэмцээн”-ий аварга Саманта Стосурыг 6:4, 6:2-аар буулган авч хагас шигшээд Польшийн Агнешка Радванскатай тоглохоор боллоо.

Харин 1/8-н сонирхолтой тоглолтын нэг болох энэ жил аваргаа хамгаалахаар тоглож буй Данийн Каролина Возняцки болон Сербийн Анна Иванович нарын хооронд болно. Анна Иванновичийн хувьд нэгдүгээр тойрогт Италийн Франческа Скьявонег 6:1, 7:5-аар, хоёрдугаар тойрогт ОХУ-ын Мария Кирилленког 6:2, 7:6-аар буулган авч энэ жил сайн формтой байгаагаа харууллаа. 2008 онд “Францын нээлттэй тэмцээн”-д түрүүлж анхныхаа “Их дуулга”-ыг хүртэж тэр жилдээ (2008.06.10) дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг хүртэж байсан түүний хувьд сүүлийн жилүүдэд амжилт нь эрс муудаж байсан түүний хувьд энэ он гарсаар дэлхийн чансааны 19-рүү орж ирсэн билээ.

Тус тэмцээний мөнгөн шагнал болон чансааны оноог танилцуулбал:

1-р тойрогт 10 мянган ам.доллар, 1 оноо
2-р тойрогт 17 мянган ам.доллар 60 оноо
8/1-д 32 мянган ам.доллар, 120 оноо
4/1-д 130 мянган ам.доллар, 200 оноо
Дэд аварга 240 мянган ам.доллар, 320 оноо
Аваргаар
шалгарахад 446 мянган ам.доллар, 470 оноо хүртэх аж. Мөн хосын төрөлд
түрүүлсэн тамирчид 67 мянган ам.доллар хүртэж, чансааны 470 оноо хүртэх
аж.

Тэмцээний аварга энэ сарын 25-нд тодорно.

Дашрамд дуулгахад тус тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн хоёрдугаар сарын
27-ноос гуравдугаарын сарын 3-ны хооронд болох бөгөөд өнгөрсөн жилийн
аваргаар дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович шалгарч байжээ.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж