Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, энэ хүрээнд нийт 70200 байнгын ажлын байранд иргэдийг зуучилж, амьдралаа аваад явах боломжтой болгосон билээ. Тиймээс энэ ажил 2012 онд ч үргэлжилнэ хэмээн мэдэгдэж байлаа. Гэхдээ зарим дүүрэгт энэ ажил төдий л явахгүй байгаа аж. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн иргэн ажил хайж, очоод дүүргийнхээ Хөдөлмөрийн биржид бүртгүүлэх гэсэн боловч, “Нас өндөр байна. Ажил олгогчдын тавьж байгаа шаардлагад нийцэхгүй байна” гэжээ. Уг нь 45 настай тухайн иргэний хувьд гурван хүүхэд төрүүлж өсгөсөн тул Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар 55 нас хүрч байж тэтгэвэрт гарах ёстой, энэ утгаараа 10 жил ажиллах шаардлагай байгаа юм. Гэвч ажил олгогчдын зүгээс тавьж буй шаардлагад нийцэхгүйгээс ажилгүйчүүдийн бүртгэлд ч хамрагдаж чадаагүй ажээ.
Г.Дарь