Гандантэгчилэн хийд өдөр бүр ном хурж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

Гандантэгчилэн хийд өдөр бүр ном хурж байна

Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд өчигдрөөс эхлэн өдөр бүр сүсэгтэн олонд зориулж ном хурж эхэлжээ. Тус хийдийнхний тайлбарласнаар лам хуврагууд сар шинийн 15-ныг дуустал өдөр бүр ном хурах аж. Энэ хугацаанд амжиж сүсэгтэн олон луу жилийнхээ заслыг хийлгэх боломжтой. Усан луу жилийн хувьд ард иргэдэд өгөөжтэй, тариа будаа арвин хураана гэж гарч буй. Гэхдээ жил орж буй луу жилтэн хийгээд хонь, нохой, үхэр жилтнүүдийн хувьд харш жил гарч байгаа тул тусгайлан засал хийлгэх шаардлагатай тул шинийн 15-нд багтан засал хийлгэх нь зохилтой болохыг онцлон сануулж байна. Мөн бусад жилтнүүдийн хувьд ч шинийн 15-нд багтаан заслаа хийлгэх нь тэр жилдээ ноён нуруу сайн байна гэж хэлж буй юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж