Сонгууль дөхөөд эрхэм гишүүдэд чадахгүй, мэдэхгүй юм үгүй болов. Дуу хуур бол захын ажил гэлтэй. Тиймдээ ч телевизүүдийн сар шинийн баярт зориулан бэлтгэсэн дуу, хууртай нэвтрүүлэгт эрхэм гишүүдийн нэлээд нь саатаж, ая дуугаараа ард түмэнтэйгээ мэндчилсэн юм. Ямар ч байсан УИХ-ын гишүүн Р.Раш “Гайхмаараа” ардын дууг тасхийтэл дуулж, нэг ширээнд тухлан суусан УИХ-ын гишүүн З.Энхболдыгоо холоо хаялаа. Нийтийн дуучид дотроо шаггүйд тооцогддог дуучин Р.Дэлгэрмаа “Гайхмаараа” дууг бас түрж өгсөн нь ч нэлээд хүч оруулав уу гэлтэй. Мөн эрхэм гишүүн дээрх дууг дуулахын өмнө хөтлөгчид хандан “Гайхмаараа” дуугаар гайхуулна гэж хэлсэн нь хоосон үг биш байв.
Г.Дарь