Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооныхон хогтойгоо шинэлэв. Хорооны иргэд битүүний өдрийг хүртэл “Хог ачина” хэмээн найдлага тавин хүлээсээр байсан ч, хорооны Засаг даргын Тамгын газрын зүгээс “Машин техник хүрэлцэхгүй байгаа болохоор сар шинээр хогтойгоо золгохоос аргагүй” гэжээ. Сарын өмнө хог ачаад түүнээс хойш огт хогны машин ирээгүй болохоор айл өрхүүдийн хашаан доторх хог дийлдэхээ больж, зарим нь гудамжинд гаргаснаас уул мэт хогон овоо зарим газарт үүсээд байгаа юм.
Г.Дарь