Борисийн төлөө тэмцэгч

Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

Борисийн төлөө тэмцэгч

Хөшөө босгох нь буулгахаас хүнд гэдгийг Эстонийн нэртэй пиарч Меэлис Кубитс мах цусаар мэдрэв. Тэрээр Оросын анхны ерөнхийлөгч Борис Ельцинд хөшөө босгох орон нутгийн ажил хэрэгч хүмүүсийн хэсгийг толгойлов. Түүний санаачлага олны анхаарлыг татан энэ талаар үгээ хэлээгүй нэр цуутан үлдсэнгүй.

Жишээлбэл, тус орон дусал цус урсгалгүйгээр тусгаар тогтнолоо олсон нь Ельцины гавъяа гэж Дотоод хэргийн сайд асан Олари Таал хэлсэн бол ерөнхийлөгч Тоомас Хендрик Ильвес эсрэг санаатай байв. “Эстони НАТО-гийн гишүүн  болбол дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ” гэж хэн хэлснийг санацгаа” хэмээн тэр хэлээд харин Вацлав Гавелд хөшөө босгох нь зүйтэй гэжээ.

Гэвч санаачлагчдын хэсэг бууж өгөх хүсэлгүй байна. Тэд хөшөө босгох хандив цуглуулахаар банкинд данс нээжээ. Кубитсийн хэлснээр тэд Ельциний сангийн сэтгэл зүйн дэмжлэг авч чаджээ. Цугларсан хөрөнгө Ельциний төрсөн хотод босгосон хөшөө шиг сүрлэг байгууламж босгож чадах хэмжээнд хүрэхгүй ч саяхан болтол дэлхийн хоёрдугаар дайн Зөвлөлтийн цэргийн хөшөөтэй “байлдсан”  орны хувьд хангалттай их гэж Кубитс онцолжээ.
 

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж