Доминика Стросс-Каныг саатуулав

Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

Доминика Стросс-Каныг саатуулав

ОУВС-гийн захирал асан Доминик Стросс-Каныг хоёрдугаар сарын  21-нд сексийн сүлжээ зохион байгуулсан хэргээр барин саатуулжээ. Le Monde сонинд бичсэнээр Стросс-Каныг Лилль хотод уг хэргийн гэрч болгон байцаалт авах гэж байгаад түүнийг цагдаагийнэ газар ирэнгүүт нь барин хорьсон байлаа. Түүнд биеэ үнэлэх сүлжээ зохион байгуулсан, олон нийтийн хөрөнгө үрсэн зэрэг хэргийг тулган сэжиглэж байна.
Францын Лилль хотын Карлтон зочид буудалд биеэ үнэлэгчдийг дуудлагаар хүргэж байсан гэмт хэргийн сүлжээнд Доминик Стросс-Кан холбоотой гэсэн мэдээлэл хэвлэлээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан юм. Хэвлэлийн мэдээнд Лиллиэс бүсгүйчүүдийг түүний оролцсон секс цэнгээнд хүргэж байжээ.
Эдгээр мэдээлэл гарсаны дараа тэрээр өөрийн эхнэр Анн Синклерийн хамт таван сонины эсрэг шүүхэд гомдол гаргасан байлаа.

 
Ш.Мягмар

        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж