
Францын Лилль хотын Карлтон зочид буудалд биеэ үнэлэгчдийг дуудлагаар хүргэж байсан гэмт хэргийн сүлжээнд Доминик Стросс-Кан холбоотой гэсэн мэдээлэл хэвлэлээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан юм. Хэвлэлийн мэдээнд Лиллиэс бүсгүйчүүдийг түүний оролцсон секс цэнгээнд хүргэж байжээ.
Эдгээр мэдээлэл гарсаны дараа тэрээр өөрийн эхнэр Анн Синклерийн хамт таван сонины эсрэг шүүхэд гомдол гаргасан байлаа.
Ш.Мягмар