“Cinema Nigth 3” симфони хөгжмийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

“Cinema Nigth 3” симфони хөгжмийн тоглолт болно

Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармонид энэ сарын 4,5-нд “Cinema Nigth 3” симфони найрал хөжмийн тоглолт болно. Тоглолтын удирдаач Б.Лхагвасүрэн, хөгжмийн найруулгыг төгөлдөр хуурч Б.Анар хийсэн байна.
Тоглолтод Хөгжим Бүжгийн коллежийн найрал дуучид, Улсын филармонийн дуучин Д.Отгонжаргал, A-Sound хамтлагийн гитарчин Ц.Алтангэрэл, Pause хамтлагийн хөгжимчид оролцож, Дэлхийн болон Монголын шилдэг киноны  сэтгэлд хоногшсон аялгуут хөгжмийг эгшиглүүлэх ажээ.
П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж