Чавесаас шинэ хорт хавдар илэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

Чавесаас шинэ хорт хавдар илэрчээ

Кубад хийлгэсэн шинжилгээний явцад эмч нар түүнээс дахин хорт хавдар илэрүүлсэн тухай Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес өөрөө тус орны телевизийн нэвтрүүлэгт хэлсэн тухай Reuters мэдээлэв.

Одоо 57 настай ерөнхийлөгчийн хэлснээр хоё см-ийн хиртэй карцинома аарцаг хэсэгт илэрсэн ба шүүрхийлээгүй гэнэ. Ойрын үед тэрээр дахин мэс засалд орохоор Кубад очих ажээ.лбан бус мэдээлэл хэвлэлээр гарсан байв. Сүүлийн өдрүүдэд Чавес олны өмнө харагдаагүй ба албан ёсны арга хэмжээнүүдэд оролцоогүй юм.

Хорт хавдар гэсэн онилгоо гарсаны дараа Чавес 2011 онд Кубад хоёр удаа мэс засал хийлгэн хорт хавдраа авуулсан юм. Мөн тэрээр химийн эмчилгээний хэд хэдэн курс хийлгэжээ. Хорт хавдрын ямар төрөл байгаа нь өнөө хүртэл нарийн мэдээлэгдээгүй.

Өнгөрсөн оны аравдугаар сард Чавес өөрөө эдгэсэн тухайгаа зарлан түүний биеэнд  хорт хавдрын эс байхгүй гэсэн юм. Өвчтэй болсон ч тэрээр засаг барихаар төлөвлөн ирэх аравдугаар сарын 7-ны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох ажээ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж