Австралийн түүхэнд хамгийн том ягаан алмаз олдлоо

Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

Австралийн түүхэнд хамгийн том ягаан алмаз олдлоо

Австралийн уул уурхайн Rio Tinto компани "гайхамшигтай" ягаан алмаз олборлосон тухай Agence France-Presse лхагва гаригт мэдээлжээ. Үнэт чулууны жин нь  12,76 карат бөгөөд Австралийн нутаг дэвсгэрээс түүхэнд анх удаагаа тийм алмаз олдсон нь энэ болов.

Кимберли (Kimberley) тойргийн  Аргайл (Argyle) гэх алмаз олборлох уурхайгаас энэ үнэт чулууг олоод "Argyle Pink Jubilee"  гэж нэрлэсэн гэж Rio Tinto-гийн төлөөлөгч мэдээлэв. Аргайл уурхайгаас дэлхийн ягаан алмазын 90 хувийг олборлодог ажээ. Олдворыг цамцаалсны дараа чулууг мэргэжилтнүүд үнэлэнэ. Тэгээд уг чулууг олон улсад үзүүлэн танилцуулаад 2012 оны сүүлчээр хаалттай дуудлага худалдаагаар түүнийг зарна гэж компани мэдээлжээ.

"Argyle Pink Jubilee" алмазын барагцаалсан үнийг одоо хэлж чадахгүй байна. Ийм маягийн үнэт чулуунууд музейн цуглуулга эсвэл хаадын гэр бүлд байдаг гэнэ. "Argyle Pink Jubilee" өнгөөрөө 1947 онд Танзанид олсон "Williamson Pink" гэсэн нэртэй 24-каратын  алмазтай төстэй. Тэр алмазыг Их Британийн хатан хаан II Елизаветад хуримаар нь бэлгэлсэн байжээ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж