Үүл баатар байшин барих болов уу?

Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

Үүл баатар байшин барих болов уу?

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл 100 айл орчмын иргэдийг газраа байраар солихгүй байхыг уриалж, оронд нь халуун, хүйтэн устай, 00-той орон сууц барьж амьдрах нь илүү ирээдүйтэй хэмээн ухуулах болсон билээ.  Ийм боловсон хаус барихын тулд төр гол нь дэд бүтцийнх нь асуудлыг шийдэх ёстой гэх гаргалгааг ч хийгээд байгаа. Үүнийг нь Ардчиллын анхдагчдын нэг Дарь Сүхбаатар “Хэрвээ би Үүл баатарыг өөрийн гараар байшингаа бариад ард түмнийг энэ хөдөлгөөндөө уриалан, дуудаж, зөв ажил хийж байна гэдгээ харуулж чадах юм бол дэмжинэ” гэж МоАХ-ны хуралд илтгэл тавихдаа хэлсэн нь иргэдийн дунд ид таавар дагуулах болов. Нэг хэсэг нь Үүл баатар худлаа шоу хийж байгаа юм, харин Дарь Сүхбаатар Үүл баатрыг байшин байтугай амбаар ч барьж чадахгүйг нь мэдээд өөрийн гараар барих юм бол гэж цаашлуулж байна” шуугиж буй бол “Үүл баатар байшин байтугай байр ч барина” гэж өмөөрөх. Тэр байтугай “Нам нь байргүй, байсан байраа буулгаж хаячихаад нийслэлийн Ардчилсан намынхан байрладаг умгар байранд толгой хоргодгоцгоож байж, юун 100 айлын тэр олон жилийн шавар балчиг болсон газарт байшин барих вэ. Ёстой нар найман зүгээс мандана” гэж доош хийж ч үзэж байна. Эр хүнийг бүү бас гэдэг байх аа, магадгүй Э.Бат-Үүл гишүүн өөрийн гараар байшин барих ч юм билүү хэн мэдлээ дээ. Хүлээж л байя.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж