Тус бүлгийг "Сепах" гэх Ираны тусгай албаны ажилтан Гамид, “Хезболлах” хөдөлгөөний "Мугавимат" жигүүрийн Гажи Аббас нар байгуулсан байжээ. AzTV суваг мэдээлснээр бүлгийн гишүүд "Сепах"-ийн даалгавараар тагнуулын мэдээлэл цуглуулан галт зэвсэг худалдан авч хураасан байжээ.
Тэдний барьсан тусгай ажиллагааны талаар өөр ямар нэгэн мэдээлэл гаргасангүй. Он гарсаар Ажербайжаны тусгай алба Ираны тагнуулын хоёр дахь бүлгээ илчилснээ зарлаж байна. Нэгдүгээр сарын сүүлчээр тус яам мэдээлэхдээ Иранд амьдарч байгаа Балагардш Дадашов гэдэг азербайжан хүний даалгавараар террор хийхээр бэлтгэж байсан Расим Алиев ба Али Гусейнов нарыг барьсан гэж байлаа.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин