Ерөнхийлөгчийн ёсолгоо

Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн ёсолгоо

Сар шинийн барилдааныг “Бөхийн өргөө”-нд хүрэлцэн ирж сонирхсон эрхэм Ерөнхийлөгчийн нэгэн сонирхолтой агшныг манай зурагчин дурандаа буулгажээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, дэлхийн аварга Х.Цагаанбаатар гээд олны танил алдартнуудын сурталчлах болсон Монгол ёсолгоог Ерөнхийлөгч ч мөн дэмжиж байгаа бололтой. Хүндэтгэлийн хэмээн тодотгож буй монгол ёсолгоог төрийн тэргүүн маань Монголын уламжлалт сар шинийн баяр, хүчит бөхчүүдийн хийморь сүлдийг хүндэтгэн, ийн үйлджээ.

Баяр наадмын наадмын нээлт, Төрийн дуулал эгшиглэх үед гэхчлэн аливаа хүндэтгэлийн арга хэмжээнээ хэвшүүлэхийг зорьж байгаа “Монгол ёс” ТББ-ын уриалга Ерөнхийлөгчийн анхааралд өртсөн нь лавтай.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж