Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

Google Сири улсын эсрэг

«Google» Интернет-сайт сирийн Идлиб, Хомс хотуудын зарим гудамж талбайн нэрийг өөрчлөв. Мен «Аль-Асад» усан сангийн  нэрийг өөрчилж, «Сирийн» гэж нэрлэжээ. Бид учрыг тайлбарлаж өгөхийг Google компанийн ажлын байранд хандан хүслээ. Хэвлэлийн албанаас нь өгсөн хариуг сонсогчиддоо сонирхуулая.
 Бид тулгамдсан дэлгэрэнгүй картыг хэрэглэх боломж хэрэглэгчиддээ олгох асуудал дээр байнга ажиллаж байна. Google картаа үргэлж шинэчлэдэг. Найдвартай хэд хэдэн эх сурвалжийн мэдээ баримтуудыг ашиглаж байна. Үүний ачаар Google карт хамгийн шинэ дэлгэрэнгүй мэдээллийг үндэслэдэг. Карт байнга өөрчлөгдэж байгаа эргэн тойрны ертөнцийг тусган харуулах ёстой. Иймээс бид сүүлчийн өөрчлөлтийг ажиглаж, Google картад аль болох түргэн оруулахыг хичээдэг.

Ингээд дэлхий ертөнц өөрчлөгдэж байна. Google эдгээр өөрчлөлтийг тусган харуулж байна. Гэвч Сирид нэр өөрчлөгдээгүй. Нэр өөрчлөгдснийг Интернет дурдаагүй хийгээд эл асуудлыг хэлэлцэхгүй байна. Одоо энэ нь Сирид тулгарсан гол асуудал бишээ.  Сирийн талаас ийм санаачилга дэвшүүлээгүй нь дамжиггүй. Тэгвэл ямар ертөнц өөрчлөгдэж байгаа бол? ЗХУ-ын тусламжтайгаар барьсан усан санд Сирийн ерөнхийлөгч Хафез аль-Асадын нэр өгсөн билээ.

Одоо Асадын гэр бүл болон Сири ЗСБНХУ-тай хамтран ажилласан дурсгалыг устгахыг оролдож байгаа юм уу? Нэгэн гудамжийг 1963 оны хувьсгалыг тохиолдуулан «Мартын найман» гэж нэрлэсэн билээ. Харин одоо Google сөрөг хүчин гэгчийн тэмцэл хөдөлгөөн 2011 оны 3-р сард эхлэсэнтэй холбогдуулан «3-р сарын 15» гэж нэрлэсэн байна.

Нэрийг ийнхүү түргэн яаж өөрчлөсөн бэ? Google олон улсын онцгой эрх мэдэлтэй юм уу? Оросын геодези, агаар зураг,газрын зураг зүйн хүрээлэнгийн ажилтан газар зүйн обьектийн нэрийг өөрчлөх журмыг хөндөн хэлэхдээ «Гадаадын газар зүйн обьектын нэрийг өөрчлөх эрх хэнд ч байхгүй гэж газрын зургийн зүйн лабораторийн эрхлэгч Гайос Донизе хэллээ. Иргэд буюу албан байгууллагуудын  санаачилгаар объектийн нэрийг улс дотроо л өөрчилж болно. Нэрийг өөрчлех учир үндэслэлийг хэлэлцэх ёстой. Шинэ нэрийг  гадаадын газрын зургийн зүйн бүх байгууллагад явуулна. Өөрчлөсөн нэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтлэх ёстой» гэв.

Тэгвэл Google Cирийн газар зүйн объектуудийн нэрийг дур мэдэн өөрчилж байна. «Бариагүй загасыг худалдаж байна» Америкийн арилжааны компани санамсаргүй алдаагуй  байх. АНУ-аас Сирид эдийн засаг, улс төр. цэргийн шахалт үзүүлж байгаа нөхцөлд Google-ын алдаа гэгч мэдээллийн дайны нэг хэсэг болж байна. 

http://mongolian.ruvr.ru/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж