Одоо баримт бичигт “Мадам” ба “гэр бүлийн овог" (nom de famille), “өнөөгийн овог” (nom d"usage) гэсэн томьёололуудыг хэрэглэхээр болжээ. Эдийн засгаас үүдэн хуучин нэр томьёололтой албан ёсны баримтуудын нөөцийн цаас дуустал энэ журам аажмаар хүчин төгөлдөр болох гэнэ.
"Мадемуазель" гэсэн хандлага, “бүсгүйн овог” гэсэн ойлголтуудыг хэрэглээнээс хасах нь тус орны феменист хөдөлгөөнүүдийн идэвхтэй сурталчилгааны үр дүн болов. Эдгээр хөдөлгөөний идэвхтнүүд "мадемуазель" гэсэн хандлагад сексизм гарч байгаа ба эмэгтэй хүнд ингэж хандсанаар түүнийг гэр бүлийн байлаа нээхэд хүргэж байна гэж үзэв. Мөн энэ нэрний хэсэг "oiselle" гэсэн үг нь “онгон”, “гэнэн” гэсэн утгыг илэрхийлж байгаа нь эмэгтэйчүүдийг доромжилсон хэлбэртэй гэж тэд шүүмжилж байна.
Францад нөхөр гараагүй залуу эмэгтэйчүүдийг мадемуазель гэж нэрлэдэг бөгөөд тэгж нэрлэх нь тэр эмэгтэйг залуу хөөрхөн, чөлөөтэй гэсэн далд утгыг агуулсан ажээ.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин