Мөр гаргаж байгаа хүмүүс ч хошин шүү

Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

Мөр гаргаж байгаа хүмүүс ч хошин шүү

Нээрээ над шиг шинийн нэгний өглөө
амьтны муу үзэх гээд ийш тийш харж, инээдээ барилгүй марсайж явдаг хүн ч
бараг л байхгүй байлгүй дээ. Тэгэхдээ би жил жилийн л шинийн нэгний
өглөө үнэхээр хөгжилтэй байдагаа нуухгүй ээ.

Ингэдийн… өглөө эртээ босно шүү
дээ. Тэгээд л эхнэр цайгаа чанаад бас бус ёслолд хэрэгтэй зүйл
зохицуулахаар гал тогоонд бужигнаж байх хооронд би гэдэг хүн хувцас
хунараа өмсөх, тэнгэр бурхандаа дээж өргөх, мөр гаргах гэх мэт олон
зүйлд санаагаа чилээнэ. Үүр гэгээрээд нар мандмагц л хүмүүсийн хошин
өнгө төрөхийг харахгүй үлдчих вий гэээд байн байн цонхоор шагайж үгэнд
дурлана даа. ккк

Хүмүүс нээх чухал яаруу царайтай нэг
зүгт явж байснаа л гэнэт зогсоод л цаас хийсгэх юмуу ус цацах тэгснээ л
гэнэт эргээд өөр тийшээ явах нь энгийн. Зарим хүний зүг чиг тийм сонин
байдгиймүү эрчээрээ очоод хана мөргөхнүү гэмээр сүрхий хурдтай алхаж
байшингийн хананд тулаад эргэх ч нэгэн байна. Зарим нь ч үсэрч харайж,
болзоонд зогсож байгаа аятай хөлөөрөө цас өшиглөж, чүдэнз асааж янз бүр
болно.

Мэдээж суудал бүрд нэг тарни байх.
Түүнийгээ цээжилнэ гэж байхгүй тул хөөрхөн хөөрхөн цаас бариад түүнийгээ
уншиж яваа хүмүүс олон зарим нь ч технологийн дэвшил болсон утсаа
бариад явж байгаа харагдана. Өнөөх тариныг 21-ээс олон уншвал сайн гэцэн
байдаг болохоор цаас, утсаа ширтэж яваад хоорондоо мөргөлдөх явдал ч
гарна шүү дээ. хэ хэ хэ.

Иймэрхүү дүр төрхийг шинийн нэгний
өглөөнөөс өөр цагт Монголоос өөр газар харах боломжгүй тул алдалгүй
харахын төлөө хичээж байдаг хөөн ккк

За ингээд
уншигч, бичигч, сонирхогч та бүхэн минь гарч байгаа "БАЯСГАЛАН" хэмээх
усан луу жилдээ элгээрээ энх мэнд, төрлөөрөө түвшин сайхан жаргаж Сар
шинэдээ сайхан шинэлээрэй. Туулай жилийн сүүлийн бичлэг таалагдсан
гэдэгт итгэлтэй байна.

http://anjigai.blog.banjig.net/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж