онд AНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно гэдгийг харгалзан үзвэл луу жил ч
зүгээр өнгөрөхгүй. Эдийн засгийн болоод зэвсэгт хүчний талбарт хамрыг
нь шөргөөж, эрх чөлөөнд нь ноцтой занал учруулж буй Хятад руу элдвээр
дайрах нь ирэх сонгуулийн кампанит ажлын шийдвэрлэх аргумент болно.
Барак Oбамагийн засаг захиргаа
Хятадыг хазаарлах арга хэмжээгээ сэргээж Хятадын тогтвортой байдлыг
алдагдуулах урьдчилан сэргийлсэн дипломат ажиллагаагаа явуулснаар
харилцаа нь улам хүйтэрнэ. Tөрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны
баг Хятадыг Европ, африк, азид геополитикийн хувьд үр ашиггүй нөхцөл
байдалд оруулах гэж их хичээсэн.
Өнгөрөгч 12 дугаар сард Барууны
хэвлэлийнхэн ар араасаа Хятадын цэргийн хүчин чадлын тухай хоёр
нийтлэлийг ээлж гаргаж тавьсан. Хятадын цөмийн цэнэгт хошууны талаар
урьд өмнө ил болоогүй, эргэцүүлэл бүхий, нээлттэй эх сурвалжаас авсан
хуучин мэдээллийг дахин гаргаж ирсэн юм. Хоёр дахь нь, Ху Жинтао Хятадын
Цэргийн төв комисстоо усан хил дээр АНУ-тай хийх мөргөлдөөнд бэлтгэхийг
даалгасан гэдэг мэдээлэлд суурилсан нийтлэл байлаа.
Өөрөөр хэлбэл Ивнинг стандарт сонин
“Номхон далайн бүс нутагт байдал хурцадсаны улмаас Хятадын флот дайнд
бэлтгэх тушаал авсан” хэмээжээ. Массачусетс мужийн технологийн
хүрээлэнгийн тейлор Фрэвел харин диломат албаны сэтгүүлд нийтлүүлсэн
тоймдоо Ху Жинтаог Цэргийн төв комисстоо биш харин ардын чөлөөлөх армийн
Усан цэргийн флотод алба хааж буй Хятадын Коммунист Намын
төлөөлөгчидтэй уулзахдаа дээрх үгийг хэлсэн гэдгийг онцолсон юм.
Хэрэв хятадууд өмнөд Хятадын тэнгисээр дамжин өнгөрөх чиглэлийг хаавал
ойрхи Дорнодоос гарах Японы газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцууд
суматрагаас өмнөд рүү чиглэн, Ломбокын хоолойгоор дамжин, Филиппинийн
дорнод эрэг хавиар өнгөрнө. Ийн тойрч явснаар тэнгисийн аялал гурав
хоногоор сунаж, тээвэрлэлтийн өртөг 13.5 хувиар нэмэгдэж болзошгүй гэсэн
судалгаа гарсан байна. Далай тэнгист чөлөөтэй зорчих дуртай АНУ-д өмнөд
Хятадын тэнгисийн маршрут нь нэн чухал юм. Ийм маягаар Ломбок хоолойд
АНУ давамгайлах гэсэн аливаа оролдлогыг усан зам дээр бүрэн дүүрэн,
маргаангүй эрх мэдлээ тогтоосон Индонез дэмжихгүй л байх.
Өмнөд Хятадын тэнгист сөргөлдөөн үүсгэх нь Хятадын сонирхол биш,гэхдээ
АНУ-д ашигтай. Тиймээс 2012онд энэ үйл явдал хэрхэн үргэлжлэхийгхаръя.
Түүнчлэн Малаккийн хоолой болон өмнөд Хятадын тэнгисээр дамжих
нийлүүлэлт тасалдвал ойрхи Дорнодоос нефть тээвэрлэх Хятадын импортыг
даатгах байсан Мьянмараар дамжих хоолойг АНУ эсэргүүцэн далд явуулга
хийсэн юм. Дамжуулах хоолой барих ажил 2009 онд эхэлсэн. Энэ хоолойгоор
жилд 12 сая тонн түүхий нефть тээвэрлэгдэх бөгөөд энэ нь Хятадын нийт
импортын 10 хүртэл хувийг эзэлж мэдэх юм. Гэтэл Мьянмарын засгийн газар
Хятадын санхүүжүүлсэн томоохон УЦC-ын төслийг ёслол төгөлдөр
эхлүүлчихээд удалгүй АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны
айлчлалын түүнийг дэмжих болсон билээ. 10 дугаар сард гарсан, ройтер
агентлагийн сурвалжлага энэ дамжуулах хоолой Хятадын хувьд ач
холбогдолтой болохыг гэрчлэхийн зэрэгцээ түүний ирээдүйн төлөө хятадууд
түгшиж буйг илэрхийлж байлаа.
Хятадын үндэсний нефть, хийн корпораци мьянмарт дөрөвдүгээр сард гарын
үсэг зурсан, зургаан сая ам.долларын хэмжээтэй тусламж үзүүлэх
хэлэлцээрээ хэрэгжүүлэн, 8 сургууль барихад нь тусалж 1.3 сая доллар
гаргасныг синьхуа агентлаг мэдээлсэн. Хятадын эдийн засгийн стратегийн
гол түнш Австралийн гаргасан авир илүү түгшүүр төрүүлж байна. Австрали
улс 2 500 албан хаагчтай цэргийн баазаа Хойд бүс нутагт нь байрлуулах
АНУ-ын санааг талархан хүлээж авлаа. Энэтхэг гэтэл Хятадын худалдааны
эсрэг хориг транс Номхон далайн түншлэлийг дэмжсэн юм. сидней огт
ичилгүй Oбамагийн засгийн газрын гаргаж ирсэн, азийн орнуудын Хятадын
эсрэг чиглэсэн эдийн засгийн болон цэргийн нөхөрлөлд томоохон үүрэг
гүйцэтгэнэ хэмээн найдаж байгаа. Азийн бүс нутагт цэрэг оруулснаа
үндэсний аюулгүй байдлын асуудал мэтээр АНУ танилцуулж мэдэх юм.