
Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид энэ сарын 27-ний 09.00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах аж. Дашрамд сануулахад, тус газраас иргэдэд хандан баярын өдрүүдэд золгуутаар явахдаа цахилгаан хэрэгсэл, яндан зуухны аюулгүй ажиллагааг хангаж, хэвийн эсэхийг нь сайтар шалгаж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Г.Дарь