Нэг сая төгрөгийг дөрөвдүгээр сард олгоно

Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

Нэг сая төгрөгийг дөрөвдүгээр сард олгоно

Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт суулгасны дагуу Хүний хөгжлийн сангаас олгох хувь хишгийн хүрээнд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу дээрх мөнгийг тэдэнд ирэх дөрөвдүгээр сарын 1-нд олгохоор болсон байна. Уг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “УИХ-аас шийдэл гаргачихвал ахмад настан хийгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор төлөвлөсөн нэг сая төгрөгийг сар шинээс урьтаад өгчих бололцоотой” гэж мэдэгдсэн ч Сангийн сайд Д.Хаянхярваа үгүйсгэж байсан юм. Тэр дагуу ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд 335 мянган иргэнд нэг сая төгрөгийг бэлнээр олгох ажлыг Улсын хөдөлмөр халамжийн газар зохион байгуулах үүрэг хүлээгээд буй юм байна.

Дээр нэр дурдсан 335 мянган иргэний 110 мянга орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол үлдсэн нь ахмад настнууд юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж