үзүүлээд эхэлсэн, мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар дараагийн дэлхий
нийтийн хэрэглэгдэхүүн болох үйлдлийн систем. Асуулт: Тус үйлдлйин
системийг одоо хэрэглэж буй PC-н дээрээ суулгах уу, эсвэл шинээр авах
гэж буй laptop нь дээрээ урьдаас суулгасан байх уу?
Нилээн томоохон сурталчилгаа нь зөвхөн laptop, PC-нд биш гар утас, нөгөө
алдарт 2011 оныг өөрийн он болгосон tablet-нд бас суулгаж болдог гэж
байгаа. Хувьсал болдоггүй юмаа гэхэд нилээн томоохон дэвшилт болох нь
ойлгомжтой. Одоог хүртэл tablet
нь өөрийн ах эгч болох laptop болон PC-нээс өөр үйлдлийн систем
хэрэглэдэг байсан. Техник хангамж хөгжихийн хэрээр Microsoft компанийхан
laptop, tablet-ийн технологийн нэгдэлд чадах чинээгээрээ бэлдэж байгаа
бололтой.
Эргээд асуудал руугаа орьё. Өргөн уудам цар хүрээг хамрах Windows 8 -ийн
touchscreen дэмжих чадвар, ирээдүйн комьпютерууд ихэнх нь
touchscreen-тэй болно гэж байгаа. Таны одоогийн ажиллаж буй комьпютер
дээр Windows 8 ажиллахаас л хойш, илүү дутуу зарлага гарган
touchscreen-тэй л биш бол шинэ зүйл авахгүй. Компаниас гаргах огноог
зарлаагүй байгаа боловч ажилтнуудын бяцхан мэдээллээс үзэхэд 10 сард
гарах магадлалтай. Тэгэхээр та бүхнийг Windows 8 -ийг өргөн хэрэглээрэй
гэж зөвлөх үү дээ.