Нутаг зүгийн салхинаас цагаан сар үнэртэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

ЦАГААН САР

Нутаг зүгийн салхинаас цагаан сар үнэртэнэ

Өөдөөс үлээх нутгаас минь гарсан салхинд үнсүүлэн
Өндөр дээр гарч нутгийн зүг харж баахан зогслоо

Адуу багширч, ардын дуу уянгалсан
Агт нутагтаа нэг саатмаар
Айраг цагааны үнэрт бялуурсан
Аавынхаа гэрт тухалмаар
Хайр сүү хамт сүлэлдсэн
Ижийнхээ цайг оочилмоор

Цагийн эрхээр цөөхүүл үлдсэн
Цадиг, жудаг шингэсэн буурлуудаас үг сонсмоор
Өвгөдийн гар дамжиж хөлөрсөн
Өөгүй сайхан хийцтэй хөөрөгнөөс нь тамхилмаар

Өнө удаан уулзаагүй ахан дүүстэйгээ
Мэндийн үг мэдэлцмээр
Амжиж уулзаагүй
Андуудтайгаа нэг хуучилмаар

Ай хөөрхий тэгмээр ингэмээр санагдсан иймэрхүү өдөр байх чинь вэ.
Сайхан битүүрч сайхан шинэлээрэй :-).

http://minii-nvdeer.blogspot.com/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж