Засгийн газраас “100 мянган айлын орон
сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй, 50 м/кв-аас
ихгүй талбайтай орон сууцыг иргэдэд олгох тусгайлсан журмыг баталлаа.
Орон сууцны талбайн 50 м/кв талбайн энэхүү хэмжээг хэлэлцээд иргэддээ
илүү боломж олгох үүднээс 55 м/кв болгож нэмэгдүүлэхээр болов. Ингэснээр
иргэдийн орон сууц худалдан авах сонголт 9.017 айлын орон сууц болж
нэмэгдэнэ хэмээн үзэж байна. Мөн анх удаа орон сууц авч байгаа олон ам
бүлтэй өрх гурван өрөө байр авах бололцоо үүгээр бүрдэнэ гэлээ. Одоогийн
байдлаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт 159 мянган орон сууцыг
хамруулах хүсэлт ирснээс Засгийн газар 79.486 айлын орон сууцыг
хөтөлбөрт хамруулжээ. Хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас 18 сарын дотор
ашиглалтад орох 28.300 орон сууц баригдаж байгаагаас 6.341 нь 50 м/кв
талбайтай байх ажээ.