2012 онд ертөнц хөлдөх үү?

Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

2012 онд ертөнц хөлдөх үү?

Физикч эрдэмтэн Сол Перлмуттер, Адам райес, Брайан Шмидт нар 2011 оны 12-р сарын 10-нд Нобелийн шагнал хүртжээ. Эдгээр судлаачдын шагнал 1 сая еврог Шведийн хаан XVI Карл Густав Стокгольм дахь ёслолын танхимд өөрийн биеэр гардуулсан байна. Болзошгүй ертөнцийн төгсгөлийн тухай шинжлэх ухааны үндэстэй тайлбар анх удаа гарсан нь энэ…

Ертөнц хөлдөх үү?

       Урьд өмнө манай ертөнц анх бий болсон шигээ тийм том дэлбэрэлтийн дүнд сүйрч бас шинэ ертөнц үүснэ гэж үздэг байлаа. Харин дээрх Нобелийн шагналтнууд болохоор ертөнц хөлдөнө гэж баталжээ. одод дэлбэрч, гаригууд хөлдөх гэнэ.

Сүйрлийн талаарх 7 баримт

Хүн төрөлхтөний түүхэнд ертөнцийн сүйрлийн тухай хэд хэдэн янзаар бичиж таамагласан байдаг. мөн ертөнцийн сүйрлийн огноог ч олон янзаар зааж байв. Аймшгт төгсгөл, харь гаригийнхны халдлага, экологийнсүйрэл, цөмийн зэвсэг гэх мэт… Гэвч энэ олон таамгийн аль нь ч батлагдсангүй. Харин майя омгийн индиануудын хуанлиар бол энэ оны 12-р сарын 21-ний өдөр сүүлчийн нарны эрин үе төгсөх гэнэ. Өөр нэг “шинжлэх ухааны” түгээмэл таамаг байдаг нь Нибиру гаригтай мөргөлдөх явдал аж. Энэ гаригийг албан ёсны бус сансар судлал сонирхогчид олж илрүүлсэн гэх аж. Tиймээс НАСА-гийн эрдэмтэд энэ талаар албан ёсны няцаалт хийхээс аргагүйд хүрсэн бөгөөд “Энэ онд дэлхийд ямар нэг аймшигт явдал огт болохгүй” гэж тунхаглав. Тэгвэл майя нарын зөнг яахболж байна вэ?

Зөнчдийн нутгаар

   Өнгөрсөн оны сүүлээр Германы түүхч Свен Гронемейер майя нарын илгээмжийг буруу тайлбарласан хэмээн мэдэгджээ. “Тэрхүү аймшигт өдөр хэмээх 2012 оны 12-р сарын 21-ний өдөр дэлхий дээрх амьд бүхэн устах биш харин хуанлийн ээлжит давтамж л төгсөх юм” гэжээ. Аймшигт огноотой холбоотой хүмүүсийн сонирхол нэмэгдсэн энэ үед аялал жуулчлалын товчоод эртний майя, Инк ба ацтекуудын төрөлх нутаг Mекси ба Перуд аялах саналыг маш ихээр тавьж байгаа ажээ.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж