Дубайн нээлттэй тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.22-нд нийтлэгдсэн

Дубайн нээлттэй тэмцээн эхэллээ

Арабын нэгдсэн эмират улсын Дубай хотноо WTA-н  “Dubai Tennis Championships” тэмцээн энэ сарын 20-нд эхэллээ. Тус тэмцээний нийт шагналын сая 2 сая ам.доллар бөгөөд түрүүлсэн тамирчин 400 мянган ам доллар хүртэж, чансааны 470 оноо хүртэх аж. Өнгөрсөн жил тус тэмцээний аваргаар Данийн нэрт теннисчин Каролина Возняцки шалгарч байжээ. Энэхүү тэмцээнд өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн “Катарын нээлттэй тэмцээн”-нд түрүүлсэн дэлхийн тэргүүн теннисчин Беларусийн Виктория Азаренка, Данийн Каролина Возняцки (4),  Австралийн тэргүүн теннисчин Саманта Стосур (5),  Польшийн Агнешка Радванска (6), Францын Марион Бартоли (7) нарын шилдгүүд оролцож байна.

Тус тэмцээний нэгдүгээр тойргийн хамгийн сонирхолтой тоглолт Сербийн Анна Иванович болон Италийн Франческа Скьявоне нарын хооронд боллоо. Сүүлийн үед амжилт нь эрс муудаад буй дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг (2008) хүртэж явсан Анна Иванович 2010 оны Францын нээлттэй тэмцээний аварга Италийн Франческа Скьявонег 6:1, 7:5-аар буулган авч дараагийн тойрогт ОХУ-ын тенничин Мария Кирилленкотой учраа таарлаа. Тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд тэмцээний аварга энэ сарын 25-нд тодорно.

Тус тэмцээний мөнгөн шагнал болон чансааны оноог танилцуулбал:

1-р тойрогт 10 мянган ам.доллар, 1 оноо
2-р тойрогт 17 мянган ам.доллар 60 оноо
16/1-д 32 мянган ам.доллар, 120 оноо
4/1-д 130 мянган ам.доллар, 200 оноо
Дэд аварга 240 мянган ам.доллар, 320 оноо
Аваргаар шалгарахад 446 мянган ам.доллар, 470 оноо хүртэх аж. Мөн хосын төрөлд түрүүлсэн тамирчид 67 мянган ам.доллар хүртэж, чансааны 470 оноо хүртэх аж.

Дашрамд дуулгахад тус тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаарын сарын 3-ны хооронд болох бөгөөд өнгөрсөн жилийн аваргаар дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович шалгарч байжээ.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж