Тус тэмцээний нэгдүгээр тойргийн хамгийн сонирхолтой тоглолт Сербийн Анна Иванович болон Италийн Франческа Скьявоне нарын хооронд боллоо. Сүүлийн үед амжилт нь эрс муудаад буй дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг (2008) хүртэж явсан Анна Иванович 2010 оны Францын нээлттэй тэмцээний аварга Италийн Франческа Скьявонег 6:1, 7:5-аар буулган авч дараагийн тойрогт ОХУ-ын тенничин Мария Кирилленкотой учраа таарлаа. Тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд тэмцээний аварга энэ сарын 25-нд тодорно.
Тус тэмцээний мөнгөн шагнал болон чансааны оноог танилцуулбал:
1-р тойрогт 10 мянган ам.доллар, 1 оноо
2-р тойрогт 17 мянган ам.доллар 60 оноо
16/1-д 32 мянган ам.доллар, 120 оноо
4/1-д 130 мянган ам.доллар, 200 оноо
Дэд аварга 240 мянган ам.доллар, 320 оноо
Аваргаар шалгарахад 446 мянган ам.доллар, 470 оноо хүртэх аж. Мөн хосын төрөлд түрүүлсэн тамирчид 67 мянган ам.доллар хүртэж, чансааны 470 оноо хүртэх аж.
Дашрамд дуулгахад тус тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаарын сарын 3-ны хооронд болох бөгөөд өнгөрсөн жилийн аваргаар дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович шалгарч байжээ.